Энэ онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгана

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 12 629

Манай улс эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг амжилттай хэрэгжүүлж, энэ талын үндэсний хэмжээний баг бүрэлдээд буй. Ингэснээр иргэд эх орондоо төвөг чирэгдэл багатай, үнийн дарамтгүйгээр эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.  Энэ 2018 онд гэхэд л эрхтэн шилжүүлэн суулгах  үндэсний багийнхан 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Монгол Улсын хэмжээнд жилд 300 гаруй хүн эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр гаднын орныг зорьдог байсан бол сүүлийн жилд энэ тоо багасчээ. Манай улсаас 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар гадны орныг зорьсон бол 2017 онд элэг шилжүүлэн суулгуулахаар таван хүн хилийн чанадыг зорьсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх