Хэлмэгдэгсдийн ар гэрт 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгоно

Улс төр Admin Галаа 2018 01 сар 12 2105

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн хилс хэргээр цаазын ял сонсож нас барсан иргэдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэргээр хорих ял сонссон иргэдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм.

Түүнчлэн хуулийн төсөлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж буй иргэдийг цагаатгах тухай гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл байхаар зааж өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх