ДАШТ явагдах “Екатеринбург арена”-г дөрөвдүгээр сард нээнэ

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 12 957

ОХУ-д ДАШТ-ий тоглолтууд 11 хотын нэг Екатеринбургийн цэнгэлдэх хүрээлэнг энэ хавар дөрөвдүгээр сард нээхээр боллоо.

Цэнгэлдэхийн нээлтийн тоглолт дөрөвдүгээр сарын 1-нд Оросын Премьер лигийн 24 дэх тойргийн хүрээнд “Урал” болон “Рубин Казан” клубийн хооронд явагдана гэж “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлсэн байна. “Урал” клуб нь энэхүү цэнгэлдэхийн эзэн баг юм.

Екатеринбургийн төв цэнгэлдэх хүрээлэн нэртэй байсан уг стадионыг 1957 онд ашиглалтад оруулжээ. 2006-2011 онд цэнгэлдэхэд засвар шинэчлэл хийж, улмаар ОХУ 2018 оны ДАШТ-ийн эрхийг авсны дараа 2015 оноос Екатеринбургийн цэнгэлдэхийг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулж, суудлын тоог нь 23000-аас 35000 болгон нэмэгдүүлжээ.

“Екатеринбург арена”-д ДАШТ-ий А, С, Н, F хэсгийн Египет – Уругвай, Франц – Перу, Япон – Сенегал, Мексик – Шведийн шигшээ багийн тоглолтууд явагдана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх