ХУУЛЬ БУСААР НЭН ХОВОР АМЬТАД АГНАСАН ЭМЧ НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА


Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн албан хаагчид  Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг шалгаж байна. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газараас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл бий болж байгаа юм.

Хуулинд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлггүй агнасан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Зөрчил гаргасан эмч нар мөрдөн байцаалт өгөхөөс татгалзаж “мэс засал хийж байна” гэх тайлбар өгч байгаа гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх