ШТС-УУД АИ 92 АВТО БЕНЗИНДЭЭ ХЯЗГААРЛАЛТ ХИЙВ


Салбарын яамнаас энэ сарын 9-нд ирэх 14 хоногтоо шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх тайлбарыг өгсөн. Гэвч өчигдөр оройны 18.00 цагаас эхлэн нийслэл хот дахь ихэнх шатахуун түгээх станцууд АИ 92 авто бензиндээ хязгаарлалт хийсэн талаар фэйсбүүк орчинд мэдээллүүд тархсан юм.

Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар “Шунхлай” АИ 92 бензинийг олгож байгаа бол “Сод Монгол” ШТС зөвхөн карттай тохиолдолд шатахуун олгож байгаа аж.

Харин "Петровис"-ын ШТС-ууд ажиллахгүй хэмээн хаалт тавьсан байдалтай байгаа бол бусад ШТС-ууд АИ 92 автобензиндээ хязгаарлалт хийсэн хэвээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн 2018 01 сар 14

Энэ арай дэндэж байнаа Монгол банкнаас өчнөөн тэр бумын хөнгөлөлттэй зээлийг шатахууны үнийг тогтворжуулна гээд л авсан биз дээ Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурхад энэ луйварчид үнээ буулгаагүй л биз дээ харин үнэ жоохон өсөх хандлага гархад үргэлж л иймэрхүү байдлаар шантааж хийж байдаг төр