Шалгалтын өмнөх сэтгэл тавгүйрхлийг хэрхэн алга болгох вэ?


examination зурган илэрцүүд

Гэдэс өвдөөд байгаа ч юм шиг дотор муухайрч хямарч байгаа мэт бие тань тавгүй болж байна уу? Энэ бол сэтгэл түгшүүр, айдсаас үүдэлтэй стресс  бие мах бодь, сэтгэл санаанд нөлөөлж буй түр зуурын мэдрэмж юм. Шалгалтын өмнөх стресс нь сурагч хүн болгонд тохиолддог.

Ялангуяа ар араасаа шалгалтад “бөмбөгдүүлсэн” өдрүүдэд сэтгэл санаа ч тийм сайнгүй байдаг. Энэхүү мэдрэмжийг даван туулахын тулд юунаас үүдэлтэй болох, ямар шалтгаантайг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн нөхцлөөс хамаарч тэрхүү санаа зоволт, стрессийг багасгах үр дүнтэй аргыг олох юм.

Доорхи нь таныг шалгалтын өмнөх стресст оруулдаг нийтлэг шалтгаанууд:

•   Төвлөрч чадахгүй байх
•   Төлөвлөлт болон бэлтгэл тааруу
•   Бусдыг өөрөөсөө илүү сайн гэж бодох
•   Үе тэнгийнхний өрсөлдөөн

 
Чамайг тайвшруулж шалгалтдаа илүү амжилт гаргахад туслах дараах зөвлөмжүүдийг туршаад үзээрэй
 
1. Сонгодог дуу хөгжим сонс

Дуу хөгжим сонсох нь эерэг, үр бүтээлтэй орчинг бий болгож бас таны сэтгэл санааг өргөдөг. Сонгодог хөгжим таны тархины хүчийг нэмэгдүүлэх хамгийн сайн хөгжмийн нэг төрөл гэж зөвлөе. Мөн хүрээлэн буй орчны, байгалийн чимээ болох голын урсгал, ой модны чимээ зэрэг нь ч бас үр дүнтэй байх болно.

2. Хэдэн минут алх
Ихэнхи сурагчид шалгалтын өмнө ном, дэвтэрнээсээ салдаггүй. Яагаад гэвэл шалгалтанд орохын өмнө аль болох ихийг мэдэх гэж тэр. Гэвч эрдэмтэд дасгал хийх, жишээ нь хэдхэн минут алхах нь таны тархины хүч болон санах ойг сайжруулдаг гэдгийг баталсан.

3. Өөрийн оюун санаанд орон зай өг
Бясалгал стрессийг арай өөр талаас нь харж, завсарлага авах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Бясалгах нь мөн анхаарал төвлөрүүлж, сэтгэл санаа болон биеийн эрүүл мэндийг сайжруулж шалгалтын өмнөх стрессийг бууруулах бас нэгэн арга.

4. Хар шоколад ид
Итгэнэ үү байна уу энэ бол 100% үнэн. Хар шоколад буюу 70%-аас дээш какао агуулсан шоколад идэх нь стрессийн даавар болох кортизолтой тэмцдэг бас бүхий л биеийг тайвшруулдаг байна.

5. Хэн нэгэнтэй ярилц
Заримдаа чи зүгээр л хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Хэрэв мэдэрч байгаа зүйлээ гадагш гаргаж гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөддөө ярьсанаар чамд дарамт шахалт стрэссээ давж туулах хүч өгнө.

6. Facebook, Instagram бүү ашигла
Чи өөрийн Facebook, Instagram юм уу эсвэл өөр нэг цагийг чинь ихээр зардаг ашиггүй зүйлст цагаа бүү үрээрэй. Чи эдгээр зүйлст өөрийн үнэт цагаасаа хэр их зарж байгаагаа ч анзаардаггүй. Эдгээр апп-ууд нь мэдээллийн эх сурвалж болдог бөгөөд чамайг стресст оруулах мэдээллүүд зуу зуугаараа байгаа гэсэн үг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх