Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх судалгааны аялал зохион байгуулжээ

Боловсрол Admin Галаа 2018 01 сар 26 257

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ - ийн ЭТИС хөтөлбөр, Тайландын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /TICA/, Монгол улсын Үндэсний хөгжлийн газар хамтран “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал ба хүртээмжтэй эдийн засаг” төслийг Орон нутгийн цогц хөгжил түншлэл төслийн зорилтот аймгууд болох Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймагт 2018 оноос эхлэн 2,5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх аж.

Энэхүү төслийн хүрээнд Баянхонгор аймгийг хариуцсан зөвлөх багш Д.Наранцэцэг тус аймагт ажиллаж байгаа аж. Зөвлөх багш аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, орон нутгийн аялал жуулчлалын салбарын тулгамдаж буй асуудал, шинэ санаа, цаашид сайжруулж болох ажлуудын талаар санал солилцож, хамтран ажиллах талаар зөвлөгөө өгчээ.

Баянхонгор аймгийн хувьд гурван бүсийн үзэсгэлэнт сайхан нутагтай  бөгөөд аялал жуулчлалын олон бүтээгдэхүүн нөөц газруудтай, аялал жуулчлал хөгжих ирээдүйтэй, шинэ бүс нутаг хэмээн үздэг байна. Тиймээс тус   аймгийн говийн чиглэлийн маршрутын дагуу явж танилцсан байна. Тодруулбал, Баянхонгор хот – Хавцгай хөндий – Монголын хоолой – Баянлиг сум – Хоёр түмэн тэмээний баяр – Бичигт хад гэсэн чиглэлийн дагуу нийт 650 км явж, аялал жуулчлалы нөөц газруудтай танилцсан бөгөөд Монгол улсын аварга тэмээчин, Монгол улсын гавъяат малчин Ц.Шинэн аваргатай уулзаж хамтран ажиллах талаар санал дэвшүүлжээ.

Судалгааны дараагийн шатанд аймгийн Хангайн чиглэлийн аяллын маршрут болох Шатар чулуун хөшөө цогцолбор - Хачин ламын хийд – Хужиртын даваа – Шаргалжуутын халуун рашаан – Сарлагийн наадгай зохион байгуулагддаг Хадаагийн булаг дээр очиж, нийт 210 километрийн судалгааны аялал зохион байгуулсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх