Монгол Улсын Их Сургуулийн 2018 оны элсэлтийн МЭДЭЭЛЭЛ


 

Монгол улсын ууган их сургууль (МУИС) нь 1942 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй,  бакалавр,  магистр,  докторын  сургалттай, либерал боловсрол (liberal art education) олгодог цогцолбор (comprehensive) судалгааны их сургууль юм.

-БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ-

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • МУИС-д элсэхийг хүссэн иргэд элсэлтийн журамтай танилцаж элсэлтийн цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэгч нь БСШУСЯ-ны Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг ЭЕШ өгсөн хот, орон нутагтаа (харьяалал харгалзахгүй) өрсөлдөх эрхтэй.
  • Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Эрдэнэт сургууль, Завхан сургуулиас сонгож бүртгүүлнэ. Шинжлэх ухааны сургуулийн хувьд Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухааны салбараас сонгож бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр хэд хэдэн сургуульд зэрэг бүртгүүлж болно.

Элсэх хүсэлт гаргах:

  • МУИС-д элсэхийг хүссэн иргэд орон даяар, цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлнэ.
  • Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэх мэдээлэл болон шаардлагатай бусад мэдээллээ оруулан баталгаажуулж системд нэвтрэх эрх авна. Нэвтрэх мэдээлэл нь БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээс бүрдсэн байна.
  • Элсэлтийн системд нэвтрэх эрхтэй болсны дараа нэвтрэх мэдээллээ ашиглан системд нэвтэрч элсэх хүсэлт гаргах бүрэлдэхүүн/салбар сургуулиа сонгон элсэлтийн бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна (цахим картаар төлбөр хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг элсэлтийн бүртгэлийн системээс үзэх боломжтой).

Элсэгчийг шалгаруулах:

  • Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч, холбогдох тооцооллыг хийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.
  • Бүртгүүлэгчийн оноог дараах байдлаар тооцно. “Суурь” шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.6 (Бизнесийн сургуульд бол 0.8)-аар, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хичээлээс мөн хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.4 (Бизнесийн сургуульд бол 0.2)-өөр үржүүлж нэмээд нийлбэр оноо гарна. Ийнхүү тооцох “Суурь” болон “Дагалдах” шалгалтад оноо нь тус бүр БСШУСЯ-наас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна. Суурь шалгалтад тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад тооцуулахгүй.

Бүрэлдэхүүн/салбар сургуулийн оноогоор жагсаах жагсаалт, онооны харьцаа:

БҮРЭЛДЭХҮҮН/САЛБАР

СУРГУУЛЬ

(60%, 40%-р тооцон жагсаах)

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

СОНГОХ БОЛОМЖТОЙ БАКАЛАВРЫН ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР

“Суурь” шалгалт (60%)

“Дагалдах”  шалгалт (40%)

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР

  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Физик
  • Хими

 

 

 

 

  • Англи хэл
  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Монгол хэл
  • Монголын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Физик
  • Хими

 

 

  • Багш, байгалийн ухааны боловсрол
  • Багш, математикийн боловсрол
  • Байгаль орчныг зайнаас тандан судлал
  • Биологи
  • Биологийн нөөц судлал
  • Биохими
  • Биотехнологи
  • Газарзүй
  • Газар зохион байгуулалт
  • Геологи
  • Геофизик
  • Математик
  • Физик
  • Хими
  • Хот ба бүс нутгийн төлөвлөлт
  • Экологи 

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР

  • Математик
  • Монголын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг 

 

 

 

  • Англи хэл
  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Монгол хэл
  • Монголын түүх
  • Орос хэл
  • Физик
  • Хими 

 

  • Антропологи
  • Археологи
  • Нийгмийн ажил
  • Социологи
  • Сэтгүүлзүй
  • Сэтгэл судлал
  • Улс төр судлал
  • Эдийн засаг

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР

  • Англи хэл
  • Монгол хэл
  • Монголын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Орос хэл 

 

 

 

  • Англи хэл
  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Монгол хэл
  • Монголын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Орос хэл
  • Физик
  • Хими 
  • Багш, гадаад хэлний боловсрол
  • Багш,  монгол хэл- уран зохиолын боловсрол
  • Багш, нийгмийн ухааны боловсрол
  • Гадаад хэлний  орчуулга
  • Олон улс, орон судлал
  • Түүх
  • Урлаг судлал
  • Утга зохиол судлал
  • Философи
  • Хэл, уран зохиол /Монгол хэл, уран зохиол,  Гадаад хэл, уран зохиол/
  • Хэл шинжлэл /Монгол хэл шинжлэл, Гадаад хэл шинжлэл/
  • Шашин судлал

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

  • Биологи
  • Математик
  • Физик
  • Хими 
  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Монгол хэл
  • Физик
  • Хими
  • Байгаль орчныг хамгаалах технологи
  • Био-инженерчлэл
  • Компьютерийн сүлжээ
  • Компьютерийн ухаан
  • Материал судлал
  • Мэдээллийн систем
  • Мэдээллийн технологи
  • Нано шинжлэх ухаан, инженерчлэл
  • Ойн үйлдвэрлэлийн техник, технологи
  • Программ хангамж
  • Статистик
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Ус судлал
  • Химийн инженерчлэл
  • Холбооны технологи
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Хэрэглээний математик
  • Хэрэглээний хими
  • Цаг уур
  • Цөмийн инженерчлэл
  • Электрон системийн автоматжуулалт

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик
  • Эрхзүй

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

  • Англи хэл
  • Монголын түүх
  • Орос хэл
  • Математик
  • Монгол хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Нийтийн удирдлага
  • Олон улсын харилцаа

 

 

БҮРЭЛДЭХҮҮН/САЛБАР

СУРГУУЛЬ

(80%, 20%-р тооцон жагсаах)

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

СОНГОХ БОЛОМЖТОЙ БАКАЛАВРЫН ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР

“Суурь” шалгалт (80%)

“Дагалдах”  шалгалт (20%)

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

  • Математик

 

 

 

 

  • Англи хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Орос хэл

 

 

  • Аялал жуулчлалын менежемент
  • Бизнесийн удирдлага
  • Даатгал
  • Зочлох үйлчилгээ
  • Маркетинг
  • Менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү, банк
  • Худалдаа

Олимпиад:

БСШУСЯ-аас тогтоосон олон улсын болон улсын олимпиадын төгсгөлийн шатанд сүүлийн 2 жилийн дотор оролцож, БСШУСЯ-аас тавих ЭЕШ-ын босго оноог хангасан Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгсөгчийг тухайн чиглэлээр олимпиад зохион байгуулах комиссоос олгосон батламж болон дипломд үндэслэн шууд элсүүлнэ.

Бүрэлдэхүүн сургууль/салбар

Олимпиадын чиглэл

Эзэлсэн байр

Шинжлэх ухааны сургууль-Байгалийн ухааны салбар

  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Физик
  • Хими

1-ээс 6-р байр

Шинжлэх ухааны сургууль-Нийгмийн ухааны салбар

  • Математик
  • Нийгмийн Ухаан
  • Түүх

1-ээс 3-р байр

Шинжлэх ухааны сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар

  • Англи хэл
  • Монгол хэл
  • Орос хэл
  • Түүх
  • Хятад хэл

1-ээс 3-р байр

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

  • Биологи
  • Газарзүй
  • Математик
  • Физик
  • Хими
  • Мэдээлэл зүй
  • Техник технологи

1-ээс 6-р байр

Бизнесийн сургууль

  • Математик

1-ээс 6-р байр

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

  • Англи хэл
  • Орос хэл
  • Түүх
  • Математик
  • Нийгмийн ухаан

1-ээс 3-р байр

Элсэх эрх олгох:

  • Элсэх эрх олгох үйл ажиллагааг орон даяар цахим хэлбэрээр явуулна.
  • Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системээр орж шалгана.
  • Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба энэ нөхцөлд бусад бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж босго шугам нэгээр доошилно. Босго шугам доошилсны дүнд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчид элсэх эрх үүсч байгааг элсэлтийн системээр мэдэгдэнэ.
  • Хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсон бүртгүүлэгч нь элсэх эрхээ баталгаажуулах эцсийн хугацаа дотор элсэлтийн системд нэвтэрч тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг цахимаар төлж элсэх эрхээ баталгаажуулна.
  • Элсэх эрх олгох үйл ажиллагааг орон даяар цахим хэлбэрээр явуулна.
  • Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системээр орж шалгана.
  • Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба энэ нөхцөлд бусад бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж босго шугам нэгээр доошилно. Босго шугам доошилсны дүнд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчид элсэх эрх үүсч байгааг элсэлтийн системээр мэдэгдэнэ.
  • Хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсон бүртгүүлэгч нь элсэх эрхээ баталгаажуулах эцсийн хугацаа дотор элсэлтийн системд нэвтэрч тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг цахимаар төлж элсэх эрхээ баталгаажуулна. Энэ төлбөрийг суралцагчийн сургалтын төлбөрт тооцно. Элсэх эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.

Эрдмийн хэт цахиваас оюуны гал бадармой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх