ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУД ӨДРИЙН ЦАГААР 20 МИНУТ УНТАЖ БАЙХ ЁСТОЙ


Та өглөө 06:30 цагт босож, дасгал хийн гүйж, шүршүүрт орж, хувцаслаад ажилдаа явдаг уу? Удаан хугацааны уулзалт, ганц цагийн үдийн хоолны завсарлага, дахиад ажил гээд л гэртээ ирэхэд усанд ороод л унтах эрч хүч үлддэг үү?

Ийм графикаар хэдхэн хоног явахад л анхаарал төвлөрөлт удааширч, бие сульдах нь ойлгомжтой. Энэ үед дутуу авсан нойроо гүйцээхээс өөр замгүй.

Өдрийн турш нойрмог байх нь ядаргааны хамгийн түгээмэл шинж. Ялангуяа эрчүүдээс илүү их унтах шаардлагатай байдаг эмэгтэйчүүдэд энэ шинж хамгийн их ажиглагддаг.

“New York Times”-ын саяхан нэгэн нийтлэлд ядарч цуцсан ажилтнуудыг ажлын цагаар бага зэрэг унтаад авахад үр дүнтэй байдаг гэжээ.

Үнэхээр ч ажилтнууд өдөрт 20 минут дугхийгээд авчихвал маш сайн сэргэж, анхаарал төвлөрөлт сайжрахын зэрэгцээ үүрэг даалгавраа сайн гүйцэтгэж эхэлдэг. Хамгийн гол нь өдрийн нойр 20 минутаас хэтрэхгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлсэн тохиолдолд орой нойр хулжина.

Мөн цайны цагийн дараа кофеин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэж Лос-Анжелесийн Нойр судлалын төвийн захирал Жером Сигель мэдэгджээ.

Үүнээс гадна та өглөө 5 цагт, 8 цагт ч боссон бай тогтмол нэг цагтаа унтаж сурах хэрэгтэй. Харин ажлын цагаар хэрхэн зүүрмэглээд авах вэ?

Машинаа орох буюу оффисынхоо хүнгүй өрөөнд орж, 20 минутын сэрүүлэг тавиарай. Гэрлээ унтрааж, хөндлөнгийн чимээ шуугианаас холхон хэсэгхэн дугхийгээрэй. Үүний дараа та уулыг ч нураачих эрч хүчтэй болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх