Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс


Хөргөгчийг 1834 онд Жэкоб Персинг зохион бүтээжээ. Хөргөгч хоол хүнсийг шинэ байлгаж, муудахаас сэргийлдэг. Гэхдээ бүх хүнсний ногоо, жимс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж болох болов уу? Тэгвэл хөргөгчинд хадгалж болдоггүй хоол хүнс юу юу болохыг харъя.

Төмс

Энэ ногоог өрөөний хэмд хадгалах нь хамгийн зөв. Тиймээс үүнийг хөргөгчинд хадгалж болохгүй. Яагаад гэж үү? Төмсийг хүйтэн агаарт байлгах тусам дотор нь агуулагдах цардуул нь илүү хурдан хугацаанд сахар болон хувирдаг учраас энэ нь төмсний амтанд нөлөөлж, чихэрлэг болгодог байна. Тиймээс л өрөөний хэм амтыг нь хадгалж чаддаг. Хадгалахдаа цаасан уутанд хийвэл муудахаас хамгаална.

Улаан лооль

Зарчмын хувьд жимс гэж тооцогддог энэ ногоо хөргөгчинд байвал хэт нялцгай болчихдог бөгөөд өөрийн хальсыг тогтоон барьж чадахаа болино. Учир нь улаан лоолийн хальсанд байх мембранууд хүйтэн агаарт гэмтдэг. Үүнээс үүдээд амт, амин дэмээ алддаг. Тийм учраас өрөөний хэмд, нар, халуунаас хол газар хадгалах нь зүйтэй.

Талх

Хүмүүс талхыг хөргөгчиндөө бараг өдөр бүр хадгалдаг. Талх хурдан мууддаг болохоор хөргөгчинд хийх нь зөв сонголт боловч амт нь өөрчлөгддөг. Хүйтэн хэм талхны чийглэгийг алдагдуулдаг байна. Үүний оронд өрөөний хэмд хадгалах хэрэгтэй.

Сонгино

Төмстэй адил сонгиныг хөргөгчинд хадгалахаас зайлсхийх хэрэгтэй. Хүйтэн хэмд сонгино зөөлөрч, таны хүссэн амтыг гаргаж чадахгүйд хүрдэг. Түүнчлэн үнэр нь алдагддаг төдийгүй хөргөгчинд байх бусад хүнсний зүйлд нөлөөлдөг. Сонгиныг үргэлж хуурай газар, өрөөний хэмд хадгал.

Сармис

Ихэнх хүн сармисыг хөргөгчиндөө хийдэг. Үүнийг ч мөн өрөөний хэмд хадгална. Хөргөгчинд хадгалахад сармис зөөлөрч, хүссэн амтыг гаргаж чадахгүйд хүрдэг. Хальсалсан сармисыг хөргөгчинд битүү саванд хийж хадгалж болно.

Гадил

Гадил дотроосоо муудахгүй ч хальс нь харлаж, зөөлөрдөг. Гадил жимсийг хөргөгчинд бус өрөөний хэмд хадгалах хэрэгтэй.

Кофе

Шинэ, амтлаг кофе уумаар байгаа бол хөргөгчинд бүү хадгал. Энэ нь кофены амтыг өөрчилдөг. Тиймээс ямагт сэрүүн, хуурай газарт агаар нэвтрэхгүй саванд хадгал.

Өндөг

Олон улсад угаасан өндгийг хөргөгчинд хийж хадгалдаг. Гэхдээ энэ нь бүрхүүлийг хамгаалж байдаг давхаргыг устгаж, муудах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин угаагаагүй фермийн өндгийг хөргөгчинд хийх шаардлагагүй. Өрөөний хэмд хэдэн долоо хоног байлгаж болдог.

Тос

Самарны тосноос бусдыг нь хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Хүйтэн хэм тосны бүтцийг булингартай болгодог. Гэхдээ амтанд нь нөлөөлдөггүй.

Зөгийн бал

Зөгийн бал нь байгалийн бүтээгдэхүүн учраас үүнийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Урт хугацаанд шинээрээ байдаг. Хүйтэнд зөгийн бал хөлдөж, илүү өтгөн болдог.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх