Солонгосчууд Монголд шүдний явуулын эмнэлэг бэлэглэжээ

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 31 278

Өмнөд Солонгос улсын Гуанжоу хотын захиргаа нь тус хотын Эрүүл мэндийн Олон улсын байгууллагатай хамтран Монголд шүдний явуулын эмнэлэг бэлэглэжээ.

    Явуулын машиныг зориулалтын дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд шүдний эмнэлэггүй хөдөө орон нутаг дахь иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлэх зорилготой юм байна.

     Солонгос улсын Гуанжоу хотын захиргаа нь явуулын шүдний машиныг үнэгүй эмчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүх зардлыг гаргахаас гадна шилдэг эмч нараас бүрдсэн багийг жилд 2-3 удаа илгээж үнэгүй эмчилгээ хийж байхаар болжээ.

      Явуулын шүдний машиныг Монгол улсад 3-р сарын 1-нд хүлээлгэх өгөх ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх