ОХУ нефтийн экспортын татвараа нэмлээ

Дэлхий Admin Галаа 2018 02 сар 02 3002

ОХУ 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс нефтийн экспортын татвараа нэмэгдүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард нэг тонн нефтийн экспортын татвар 114,4 ам.доллар байсан 8,7-гоор нэмж, 120,1 ам.доллар болголоо хэмээн тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээллээ.

ОХУ-ын Сангийн яамны мэдээгээр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2018 оны нэгдүгээр сарын 14-ний хооронд Urals төрлийн нефтийн үнэ нэг баррель нь 66,51 доллар, нэг тонн нь 485,5 ам.доллар байжээ.

Мөн коксжих нүүрсний экспортын татвар нэг тонн нь 7,2 ам.доллараас 7,8 ам.доллар болж нэмэгджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх