Төвийн бүсийн багш нар тогтвортой хөгжлийн талаар зөвлөлдөж байна

Боловсрол Admin Галаа 2018 02 сар 02 310

"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын II зөвлөгөөн Орхон аймагт өнөөдөр эхэллээ. Төвийн бүсийн зөвлөгөөнд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн багш, ажилчдын төлөөлөл оролцож байна. Салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцах, цалин хөлс, хууль эрх зүйн орчны шинэчлэл, бодлогын асуудалд өөрсдийн саналаа тусгахаар ийнхүү зөвлөлдөж байгаа юм. Та бүхэн  зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотой санал хүсэлтээ www.zuvluguun.edu.mn цахим хаягаар өгөх боломжтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх