Залуу заан Б.Пүрэвсайхан удам залгах хүүтэй боллоо


Нэгэн үед Монгол үндэсний бөхийн өнгө төрхийг тодорхойлж байсан шилдэг бөхчүүдийн нэг нь Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын заан Д.Бумбаяр билээ. Түүний охин Б.Шижиртуяа нь улсын залуу заан Б.Пүрэвсайхантай ханилан суусан бөгөөд тэд нэгдүгээр сарын 31-нд бүл нэмж, хүүтэй болжээ.

Улсын заан Д.Бумбаяр үндэсний их баяр наадамд зургаан удаа шөвгөрсөн бөгөөд 2001 онд ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадмаар долоо давж, заан цол хүртсэн. Харин түүний охин Б.Шижиртуяагийн нөхөр Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан одоогийн байдлаар наадамд гурван удаа шөвгөрчээ. Тэрээр 2016 онд улсын заан цолны болзол хангасан бөгөөд ийнхүү аав, ээж нь хоёул бөхийн удамтай айлд хүү төрсөн нь ирээдүйд нэртэй бөх гарч ирэх эхлэл тавигдлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх