"Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлж, сургуулийн чадавхийг бэхжүүлэх" төсөл ирэх сард дуусна

Боловсрол Admin Галаа 2018 02 сар 05 336

Японы хүүхдийг ивээх сангаас "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлж, сургуулийн чадавхийг бэхжүүлэх" төслийг 2015 оноос хотын захын сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд сургуулийн багш нар цэцэрлэгүүдэд очиж ажиллан, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд сургуулийн талаар танилцуулж, эцэг эхчүүдийг ч хамруулсан нь үр дүнгээ өгч байгааг Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн сургалтын менежер н.Отгоншарав хэлж байна.

"Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлж, сургуулийн чадавхийг бэхжүүлэх" төсөл гуравдугаар сард дуусах юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх