Өндөг зарж буй Энэтхэг өвгөнөөс залуу бүсгүй хэдээр зарж байгааг нь асуужээ


Өндөг зарж буй Энэтхэг өвгөнөөс залуу бүсгүй хэдээр зарж байгааг нь асуужээ. Өвгөн хариуд нь нэгийг 5 рүүпийгээр өгнө гэхэд бүсгүй: 6 ширхэгийг 25-д авъяа үгүй бол явлаа гэж гэнэ. Өвгөн хариуд нь хүссэн үнээрээ авдаа, магадгүй энэ нь сайн эхлэл байж магад учир нь би өнөөдөр нэг ч өндөг зараагүй байна гэжээ.

Залуу бүсгүй өндөгөө аваад ялсан баатар лугаа бахархалтайгаар цааш явж ганган машиндаа суун тансаг ресторанд найзуудтайгаа хоолонд оржээ. Тэд хүссэн бүхнээ хангалттай ихээр захиалж түүнийхээ багахан хэсгийг л идэцгээж гэнэ. Тооцоог залуу бүсгүй хийхээр болж 1.400 рүүпий гарсан ба рестораны эзэнд 1.500 рүүпий өгч хариултыг нь өөртөө үлдээ хэмээв.

Хариулт болох цайны мөнгийг авах нь рестораны эзэнд хэвийн мэт боловч өндөг зарж байгаа өвгөнд бол маш харамсмаар хэрэг шүү дээ.

Яагаад бид нар өөрөөсөө дор хүмүүст дээрэлхүү хандаж өөрөөсөө чинээлэг хүнд сайн ханддаг юм бэ?!

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх