60 ХҮН ҮХРИЙН МАХНААС ХОРДЖЭЭ

Дэлхий Admin Галаа 2018 02 сар 06 1076

ӨАБНУ-ын Мпоза тосгоны 60 иргэн кобра могойнд хатгуулсан үхрийн мах идсэний улмаас хордож, эмнэлэгт хүргэгджээ. Хордлого авсан хүмүүсийн 16 нь хүүхэд, дөрөв нь өндөр настан аж. “Daily Mail”-д мэдээлснээр Мпоза тосгоны иргэд могойд хатгуулж үхсэн үхрийг олоод хүнсэндээ хэрэглэхээр шийдсэн байна.

Удалгүй тэд суулгаж, бөөлжиж, толгой нв өвдөж, гэдэс нь базалж байна гэж эмнэлэгт ханджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсын Зүүн Кап мужийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгч Сизве Купело үхсэн амьтны махыг хүнсэндээ хэрэглэх нь аюултай болохыг анхааруулжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх