МӨНГӨГҮЙ БОЛ ҮХЭХ ҮҮ...


Монгол улс 1990 оноос өмнө нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр засгаас тэгш хүргэж, улсын төсвөөс санхүүжүүлж байсан. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг тогтворжиж, эрүүл мэндийн санхүүжилт олон эх үүсвэр (улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, хандив, тусламж, үйл ажиллагааны орлого г.м)-тэй болж, эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж эхэлсэн. Монголд өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 300 гаруй эмнэлэг байдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд заавал улсын эмнэлэгт очиж өвлийн хүйтэн, зуны халуунд үүрийн жавар, үдийн халуунд хөлдөж, нарших шахам дугаарлаж, дарааллаж зогсохоос төвөгшөөж, залхан мөнгө, санхүүгийн боломжтой хэд нь хувийн эмнэлгийг зорьдог болсон. Гэвч хувь, хувьсгал гэлтгүй эмнэлгийн ажилчдын зан харилцаа нь үнэхээр доголдолтой болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Тэр дундаа Улсын эмнэлгийн эмч ажилчдын харилцааг бол ёстой л яриад ч хэрэггүй. Хатуухан хэлэхэд орчин цагт бол хүмүүс өвчин тусах ч эрхгүй болчихсон мэт. Мөнгө санхүүгийн боломжгүй хүмүүс бол мөнх бусыг л үзүүлэх зам үлдсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. 1990-оноос өмнө манайд огт байгаагүй эмчийн авилгын асуудал ердөө 20 гаруй жилийн дотор нийгмийн энгийн үзэгдэл мэт болтлоо цэцэглэж, эрүүл мэндийн салбарыг бүхэлд хамарсан гэж хэлж болно. Эмч нар  гар хардаг зан сурчихсан. Арга ч үгүй л дээ, иргэд өөрсдөө эмч нарт авилгал өгөөд муу зан сургачихсан юм хойно. Гэхдээ бас иргэдийг буруутгах ч аргагүй. Өвчин зовлонтой хүн чинь амьд мэнд үлдэхийн тулд эмч нарын гарт хэдэн төгрөг атгуулахаас ч яах билээ. Ерөөс “гарыг нь хүндрүүлсэн” хүнд дуртай байдаг нь хүн төрөлхтний араншин юм хойно яалтай билээ дээ. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгсэл хүчтэй хөгжиж тэр хэрээр хүмүүс өөрт тохиолдсон болж бүтэхгүй асуудлаа өөрийн цахим хуудсандаа тавьдаг болж. Энэ нь нэг талаараа маш сайн үр дүнтэй. Зарим нэгэн асуудал нь нийгмийн эмзэг сэдэв байвал олон нийтийн сонорт асар богино хугацаанд хүрч “масс”-ын хэмжээнд давамгайлж сайн, саар ямар нэгэн үр дүнг авчрах болсон. Саяхан л гэхэд жүжигчин Л.Сөрөлт “ХААН” банкийг данснаас мөнгө авчихлаа хэмээн шүүмжилсэн бол дуучин Э.Мишээл өөрийн цахим хуудаснаа "Гранд мед" эмнэлгийн ажилчдыг үйлчилгээндээ анхаарч ажиллах хэрэгтэйг ихэд бухимдангуй ийн илэрхийлжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Mgl 2018 02 сар 11

It is called democracy.