"Apple" компани Өвөр Монголд дата төв байгуулна

Дэлхий Admin Галаа 2018 02 сар 07 2700

Технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Америкийн “Apple” компани Хятад улс дахь хоёр дахь дата төвөө Өвөр Монголын ӨЗО-ны Улаанцав хотод байгуулахаар төлөвлөж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын хойд нутаг дахь “Apple” компанийн анхны дата төв нь 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Энэ төв нь эх газрын Хятадын хэрэглэгчдэд “iCloud” буюу “Үүлэн” технологийг ашиглан хэрэгцээт мэдээллээ хадгалах, бусадтай хуваалцах боломжийг олгох гэнэ. “Apple” компани өнгөрсөн онд Хятадын өмнөд нутгийн Гуйжоу мужид дата төв байгуулсан юм. Энэ нь тус компанийн Хятад дахь анхны мэдээллийн төв болсон билээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх