Өвлийн Олимпийн наадмын түүхээс /цуврал-1/


Хүн төрөлхтний спортын их баяр наадам болсон Олимпийн тоглолт дөрвөн жилд нэг удаа болдог билээ. Тэгвэл өнөө жил БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн Олимпийн ХХIII наадам хоёрдугаар сарын 7-23-ны хооронд болно. Энэхүү наадмыг угтан манай сайт өвлийн Олимпийн наадмыг цувралаар толилуулж байна. Мөн тус наадамтай холбоотой бусад сонирхолтой мэдээллийг та зөвхөн манай сайтаас үзээрэй.

“Шамони-1924”

Өвлийн Олимпийн анхдугаар наадам 1924 онд буюу одоогоос 90 жилийн өмнө Франц улсын аж үйлдвэрийн томоохон хот болох Шамонид болж байжээ. ОУОХ (Олон улсын Олимпийн хороо) 1922 онд  Францын Парис хотноо хуралдаж Олимпийн их наадмыг өвлийн спортын төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингээд орчин үеийн Олимпийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Пьер де Кубертины дэмжлэгтэйгээр Франц улс Өвлийн олимпийн анхны наадмыг зохион байгуулжээ. Энэ удаа 16 орны 294 тамирчин оролцсон байна. Үүнээс 13 эмэгтэй тамирчин өрсөлдсөн. Харин спортын 15 төрөл, зайд 45 медалийн төлөө хурд хүчээ сорьсон аж. Анхны өвлийн наадамд тамирчид бобслей, тэшүүр, уран гулгалт, хоккейн төрлүүдээр оролцжээ. Анхны гэсэн бүх зүйлийг бүтээсэн “Шамони-1924”-ын үеэр өвлийн Олимпийн анхны алтан медалийг тэшүүрийн 500 метрийн зайд АНУ-ын тэшүүрчин Чарльз Джутроу хүртэж түүхэнд нэрээ үлдээсэн. Харин мөнгөн медалийг Норвегийн Оскар Олсен, хүрэл медалийг Норвегийн Роалд Ларсен, Финландын Клас Тунберг нар энгэртээ зүүжээ.

Цанын спортын бүх төрөл зайд Норвегийн тамирчид тэргүүлж, ганцхан хүрэл медалийг Финландын Тапани Нику хүртэж Норвегийн түүхэн амжилтыг тасалсан байна. Энэхүү наадмын үеэр оролцсон бүх улсуудын тамирчид хүчтэй өрсөлдсөн спортын төрөл нь уран гулгалтай байлаа. Австри, Их Британи, АНУ, Финланд, Франц, Швед зэрэг орны уран гулгагчдаас эмэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн хошой аварга Австрийн Херма Планк Сабо алтан медаль хүртсэн бол хос гулгалтанд Австрийн Хелен Энгелмэнн, Альфред Бергер нар Олимпийн анхны алтан медаль хүртсэн юм.

Өвөл, зуны Олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр тухайн Олимпийн баатрыг тодруулдаг аж. Энэ нь 1896 оны Афины зуны Олимпоос эхлэн уламжлал болсон. Тэгвэл “Шамони-1924”-ын баатраар Финландын тэшүүрчин Клас Тунберг нэрлэгджээ. Тэрбээр 1924 оны Олимпоос 4 алт, 1 хүрэл медаль хүртсэн бол дөрвөн жилийн дараа болсон “Сант-Мориц 1928” өвлийн хоёрдугаар наадмаас 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж тухайн цаг үедээ тэшүүрийн шилдэг тамирчин нь байлаа.

Ийнхүү 14 хоногийн турш үргэлжилсэн өвлийн анхдугаар наадам амжилттай зохиогдож тэр цагаас хойш Дэлхийн спортын олон оддыг өвлийн Олимп төрүүлсээр байна.

“Шамони-1924” өвлийн олимпийн анхдугаар наадмаас медаль хүртсэн орнууд                          

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

4

7

6

17

2

Финланд

4

3

3

10

3

Австри

2

1

0

3

4

АНУ

1

2

1

4

5

Швейцарь

1

0

1

2

6

Их Британи

0

1

2

3

7

Швед

1

0

0

1

8

Канад

1

0

0

1

9

Франц

0

0

1

1

10

Бельги

0

0

1

1

Өвлийн Олимпийн наадам зохион байгуулсан орнууд

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 02 сар 08

Гоё мэдээ байна