СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СЭЛЭНГЭ, ДАРХАНЫ ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Ялангуяа, Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой оролцоорой.

Мөн жолооч нар хол замд гарахгүй байх, малчид гэр орноосоо хол явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх