ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭС


Монгол улс Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН)-ийн сүлжээг жилээс жилд нэмэгдүүлэн өнөөгийн байдлаар, Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 17.85% буюу 27.9 сая га талбай бүхий 101 байршилд 87 улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулаад 33 хамгаалалтын захиргаанд 607 албан хаагч ажиллаж байна.

МУ-ын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:

Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг Улсын тусгай хамгаалалтад авна.” гэсэн зорилтын дагуу дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

2020 он гэхэд Улсын тусгай хамгаалалттай газрыг 25%-д хүргэх зорилт тавьж, нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байна Үүнээс 2017-2018 онд 3.0 сая га талбайг Улсын тусгай хамгаалалтад хамруулна.

1. Тост, Тосон бумбын нурууны БНГ, Ноён уулын БНГ, ДГ-ын хилийн цэсийг ЗГ-аар хэлэлцүүлэн батлуулсан:

“Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, Засгийн газрын бүрэн эрх-д “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох” гэж заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн цэсийг 743058.00 га талбайгаар, Ноён уулын байгалийн нөөц газрыг 11187.05 га, Ноён уулын дурсгалт газрыг

650.0 га талбайгаар хилийн заагийг тогтоолоо. Улмаар 3 аймгийн 3 сумын 754,895.05 га буюу нийт газар нутгийн 0.44%-ыг тус тус улсын тусгай хамгаалалтад авч, нийт газар нутгийн 17.85%-д хүрээд байна.

2. “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг батлууллаа:

Шинээр тусгай хамгаалалтад хамруулахаар 7 аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 7 газрыг авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, ИТХ-ын тогтоол гаргуулан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, Дотоод хэргийн сайд болон Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдаар батлуулсан. Энэхүү 7 газрыг тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1,540,151.58 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.98 хувиар нэмэгдэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 18.83% болох юм.

Мөн 15 газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл, суурь судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, ИТХ-ын тогтоол гаргуулж нийт 7 аймгийн 17 сумын 1,610,531.46 га буюу 1.02 хувийг тусгай хамгаалалтад хамруулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, үзэл баримтлалыг батлуулахаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/1718 тоотоор Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн III үе шатны төлөвлөгөөг боловсрууллаа:

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газраас бүрдэнэ” гэж тусгасан

боловч “орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах бодлогын чиглэл уг хөтөлбөрт тусгагдаагүй байна.” гэсэн үндэслэлээр Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, III үе шатны үйл

ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг эцэслэн, Хууль зүй, Дотоод хэргийн яаманд үзэл баримтлалыг хүргүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийг 2016 оноос эхлэн, дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

- Нэг дэх үе шат: 2016 - 2020 он хүртэл;

- Хоёр дахь үе шат: 2021 - 2025 он;

- Гурав дахь үе шат: 2026 - 2030 он.

4. Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудыг мэдээллийн санд нэгтгэн, бүртгэлжүүлсэн:

2015 оноос мэдээллийн санг Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран үүсгэсэн бөгөөд 2017 оны 6 сарын байдлаар аймаг, сумын ИТХ-ын тогтоолоор ОНТХГ-т ИТХ-ын шийдвэрээр 21 аймгийн 57.9 сая га (нийт нутаг дэвсгэрийн 37.1%) бүхий нийт 2347 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хилийн заагтай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай буюу газар зүйн зөрчилтэй 641 орон нутгийн тусгай хамгаалалттай газар бүртгэгдээд байна.

ТХГН, түүний орчны бүсийн хилийн зааг, менежментийн эрх зүйн зохицуулалтын шинэчилж, байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон хөгжлийн түшиц газар болгон хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

ТХГН-ийн тухай эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх, экосистемийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлгүүдийг олон удаа зохион байгуулж хуулийн төслийн ажлын хэсгийг шинэчлэн, А/108 дугаар тушаалаар байгуулж, ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээний ажлыг хүлээн аваад байна.

ТХГН-ийн хамгаалалтын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулахад:

А. ТХГН-ийн хамгаалалтын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд:

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлж “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” /KFW/, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих” төслийн хөрөнгө оруулалт” /ADB/ “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хөрөнгө оруулалт” /MRPA/ Бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар нийт 4.5 тэрбум төгрөгийн ажлууд хийгдээд байна. Үүнд:

  1. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь төслийн хөрөнгө оруулалт /KFW/

Тус төслөөс Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3.85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тавилга, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, байгаль хамгаалагчийн өвөл, зуны хувцасыг хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгсөн.

  1. “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих”төслийн хөрөнгө оруулалт” /ADB/

Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд нийт 170.000 ам долларын санхүүжилтээр 3 төрлийн технологи буюу соруулдаг хуурай, зөөврийн хуурай, шээсний хөрсөнд шингээлтгүй, шингээлттэй хуурай 7 төрлийн 50 байршилд ариун цэврийн байгууламж барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хог хаягдлын менежментийн бүлгийн ажилд 2 жилийн турш хог хаягдал, нийтийн бие засах газрын менежментийг 8 бүлэгт хариуцуулж, гэрээний төлбөрт 175 сая төгрөгийг төсөвлөн, мөн хог хаягдлын менежментийн бүлгүүдэд хогийн сав, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл авч өгөх ажилд 55 сая төгрөг зарцуулах үнэлгээний хороо ажиллаж байна.

  1. “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хөрөнгө оруулалт”/MRPA/

Төслөөс ТХНУГ-т 10.156.160 төгрөгийн компьютер, тоног төхөөрөмж, шүүгээ, мөн Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд 2.600.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг байршил тогтоогч /GPS/ - ийг тус тус хүлээлгэн өгсөн.

Б. ТХГН-ийн хамгаалалтын менежментийг сайжруулах ажлын хүрээнд:

  1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Газар нутгийн хамгаалалтын менежментийг гэрээгээр хариуцуулах бодлогын баримт бичиг боловсрууллаа:

Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилт, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн, олон нийтийн оролцоог хангах замаар тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалснаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалан тэдгээрээс улс, орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн санхүүжилтийн бусад эх үүсвэрийг бий болгох, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр болох, эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, байнгын ажлын байрыг бий болгож иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогын чухал зорилтууд биелэлээ олох юм.

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалтыг эрчимжүүллээ:

Тусгай хамгаалалттай газар нутагт Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 30 мэргэжилтэн, 323 байгаль хамгаалагчид 1193 удаагийн хяналт шалгалт хийж гүйцэтгэв. Шалгалтаар 78 зөрчил дутагдал илэрч, 11 акт, 23 албан шаардлага, 6.848.000 төгрөгийн торгууль, 1.580.573 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж барагдууллаа.

Хяналтын хуудас боловсруулж батлууллаа: ТХГН-ын тухай хууль, ТХГН-т газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам, ТХГН дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартын хэрэгжилтийг дүгнэх, Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах “Хяналтын хуудас”-ыг боловсруулж, БОАЖС-ын 2017.05.17 А/130 тоот тушаалаар батлуулсан. Энэхүү хяналтын хуудсыг ашигласнаар тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, эрсдэлээр нь үнэлэх боломжтой болсон.

3. Цаасгүй хэрэглээнд шилжиж цахим оффисын системыг нэвтрүүллээ:

Монгол Улсын ТХГН-ын хэмжээнд мэдээллээ түргэн шуурхай авах үүднээс /mpa.ontime.mn/ цахим албан хаяг ашиглалтад орууллаа. Энэхүү цахим хаягаар албан тоот явуулах, авах, шуурхай үүрэг даалгавар өгөх, цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг өгөх, хурал хийх, санал авах, тайлан төлөвлөгөөг хүлээж авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Засгийн газрын “Сахилга хариуцлага, чангатгах дэг журмыг чангатгах” албан даалгаврын хүрээнд Цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлж, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж хэрэглэгчийг мэдээллээр хангах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай газрын Удирдлагын мэдээллийн нэгдсэн цахим оффисын программд, цахим номын сан, албан хэрэг хөтлөлтийн системыг холбон өргөжүүлэх ажлыг хийж байна.

Энэхүү Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар цахим номын сан шинээр хийгдсэнээр Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс гарсан зөвлөх үйлчилгээний зөвлөмж, судалгаа шинжилгээний тайлан, ном товхимол болон холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэр, дүрэм журам, заавар зэргийг файл хэлбэрээр иргэд, олон нийт татаж авах боломж бүрдэх юм.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох ажлыг олон нийтэд нээлттэй чирэгдэлгүй зохион байгуулж, ажиилах” зорилтын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг бүрдүүлэх Шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдсэний үндсэн дээр орон зайн мэдээллийг зурган мэдээ болон хүснэгтэн мэдээлэлтэй нэгтгэх ажлыг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хийсэн. Нийт 2348 орон зайн мэдээ буюу shp файл, хуулийн этгээд, газар ашиглалт, газар ашиглалтын байдал, хуулийн хэрэгжилт гэсэн хэсгүүдээс бүрдсэн хүснэгтэн мэдээлэл болон 30699 зурган мэдээллийг нэгтгэж холболтыг хийж дуусгасан.

Хамгаалалтын захиргаадын албан хаагчдыг чадавхижуулах, дадлагажуулан сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах ажлын хүрээнд дараах ажлыг зохион байгуулж ажиллаа. Үүнд:

  1. Тусгай хамгаалалттай газрын 33 хамгаалалтын захиргаадын хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн нарыг чадавхжуулах, зөрчлийн тухай хууль, зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль болон байгаль орчны улсын байцаагчийн эрх зүйн чадварыг сайжруулах зорилгоор сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр МХЕГ, Прокурортой хамтран зохион Улаанбаатар хотноо Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд байгуулсан.

  2. Тусгай хамгаалалттай газрын үүрэг даалгавар, албан бичгийг шуурхай түгээх зорилготой цахим оффисын программыг шинэчлэн сайжруулж, ТХГ-ын сүлжээний хүний нөөцийн мэдээлэл, хамгаалалтын захиргааны даргын үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлт, 7 хоног, сарын, тайлан мэдээг хүлээж авахаар боловсруулж, программ ашиглалтын сургалтыг хамгаалалтын захиргаадын Сургалт сурталчилгаа хариуцсан 33 албан хаагчдад 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Цаг уур, орчны шинжилгээний газрын сургалт мэдээллийн танхимд  зохион байгууллаа.

  3. Баруун бүсийн Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын 22 албан хаагчдыг чадавхижуулж, менежмент төлөвлөгөө боловсруулах сургагч багш бэлтгэх сургалтыг TNC, WWF байгууллагуудтай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.

  4. Зүүн бүсийн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль болон байгаль орчны улсын байцаагчийн эрх зүйн чадавхыг сайжруулах зорилгоор 4 хамгаалалтын захиргааны 53 байгаль хамгаалагчдыг хамруулан нэгдсэн сургалтыг МХЕГ, Онцгой байдлын газар зэрэг талуудын оролцоотой 2017 оны 11 дүгээр сарын 29-өөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулсан.

  5. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газар ашиглалт, аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтнүүдэд гар GPS дээр хэрхэн ажиллах, хэмжсэн хэмжилтийн өгөгдлөө хэрхэн программ дээр боловсруулах, боловсруулсан өгөдөл цэг, маршрутаа хэрхэн хэвлэлийн эх бэлтгэж аяллын зураг гаргах зэрэг асуудлыг газар зүйн мэдээллийн системийн ArcGIS программ хангамж дээр зааж сургах сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Цаг, уур, орчны шинжилгээний газрын сургалтын танхимд явуулж түвшин тогтоож гэрчилгээ олголоо. Сургалтад нийт 33 мэргэжилтэн хамрагдсан. Дараагийн шатны сургалтыг 2018 оны 03 дугаар сардаа багтаан хийхээр төлөвлөж байна.

  6. Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг хамгалаалтын захиргаадын архив, дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан албан хаагчдад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд Архивын ерөнхий газартай хамтран зохион байгуулж, сертификат олгосон.

  7. Тусгай хамгаалалттай газрын мэдээллийг ил тод нээлттэй болгох зорилгоор Цахим хуудсыг шинэчилэн, Тусгай хамгаалалттай газрын нэгдсэн цахим хуудас /mpa.gov.mn/ ашиглалтын сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газарт зохион байгуулж, сертификат олгосон.

Бүсчилсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд:

Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаа, байгаль орчны багц хуулиудын хэрэгжилт, хамтын ажиллагаа, ажлын төлөвлөлтөд хяналт шалгалт хийх дүгнэлт гаргах,  хяналтын хуудсын ашиглалтын талаар заавар өгөх, биосан программын ашиглалтад дүн шинжилгээ хийх, салбарын албан хаагчдыг чадваржуулах мэргэжилтний 130 цаг, байгаль хамгаалагчдыг 64 цагийн сургалтаар шинээр нэвтрүүлсэн онлайн системээр шалгалт авах зорилгоор баруун бүсэд 2017 оны 06 дугаар сарын 03-17 хооронд, Зүүн бүсэд 2017 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд ажиллаа. Шалгалтаар илэрүүлсэн зөрчил дутагдлыг арилгаж, ажилд хандах хандлагыг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр Баруун, зүүн, төвийн бүсийн хамгаалалтын захиргаадад хугацаатай үүрэг даалгаврыг өгч биелэлтийг хангуулаад байна.

Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, ТХГ-ын хамгаалалтын менежментэд олон улсын шинжлэх ухаан техникийн ололт туршлагыг нэвтрүүлэх, эко стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд:

АНУ-ын Денали үндэсний парктай Отгонтэнгэрийн УТХГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж эгч дүү парк байгууллаа. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Байгаль экологийн хувьд адил төсөөтэй Солонгос Улсын Үндэсний парк, ХБНГУ-ын Хаарзын үндэсний парк, Япон улсын тусгай хамгаалалттай газартай Эгч дүүс парк байгуулахаар ажиллаж байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өв:

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнтэй холбогдуулан “Хэнтий Хаан уул”-ын нэрийг “Бурхан Халдун уул” гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, танилцуулгыг Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн хуралдаанаар Их Хэнтийн нурууны далайн түвшнөөс дээш 2361,5 метрт орших өндөрлөг болох Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож өөрчлөх тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг 3 удаагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын 2017.02.09 өдрийн 20 дугаар тогтоолоор баталгаажуулав.

Монгол дагуурын ландшафтын дэлхийн өвд бүртгүүллээ.

Польш улсын Краков хотноо ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган 2017 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар Дагуурын ландшафтыг ОХУ-ын талтай хамтран 2017 онд Дэлхийн өвийн 9 болон 10 дугаар шалгуураар байгалийн өвөөр бүртгүүлээ. Энэ нь Монгол улсын хувьд байгалийн өвөөр бүртгэгдэж буй 2 дахь, хил дамнасан дэлхийн өвөөр бүртгүүлж буй 2 дахь тохиолдол байлаа. Дагуурын ландшафтийн дэлхийн өвд 279.023 га нь ОХУын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутаг дэвсгэр хамаарагдаж буй юм.

1. Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэв:

Смарт программ: СМАРТ/SMART нь Тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагч хяналт шалгалт хийж, мэдээ цуглуулан, түүнийгээ программ ашиглан нэгтгэж, дүн шинжилгээ хийх, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох, тайлагнах боломжтой Олон улсын хэрэглээнд нэвтэрсэн цогц программ хангамжийг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хэрэглээнд 2016 оноос туршиж эхлээд байсан билээ.

Энэхүү программыг нэвтрүүлснээс хойш Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 6 байгаль хамгаалагч, 1 мэргэжилтэн 132 удаагийн хяналт шалгалт хийж, 208 өдрийг зарцуулж, 28988 гаруй км замыг туулж, эргүүл, хяналтын хуудас хөтөлж, тэмдэглэл хийсэн байна.

2. Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах бэлтгэл ажлыг хангахад:

Хил дамнасан харилцааг өргөжүүлж ОХУ-тай хамтран хил дамнасан ТХГ байгуулах ажлын хүрээнд Онон Балж-Сохонд, Хөвсгөл-Тункен, Сийлхэм-Сальюгемийн хил дамнасан тусгай

хамгаалалттай газар байгуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах шийдвэрийн төсөл боловсруулж, талуудад хүргүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын талаас ирүүлсэн гэрээний төсөлд нэмж тусгах саналыг холбогдох газруудаар хэлэлцүүлэн, ОХУ-ын талаас ирүүлсэн хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах төслийг үндэслэн Монгол талын гэрээний саналыг 2017 оны 5 дугаар сард эцэслэн боловсруулж, Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

3. Рамсарын мэдээллийн санг шинэчиллээ:

Ус намгархаг газрын конвенци /RAMSAR/-д бүртгэлтэй газруудын мэдээллийн санг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн сангийн өгөгдөл цуглуулах, боловсруулах зэрэг ажлуудыг судлаачдын баг хийж гүйцэтгэсэн бөгөөд РАМСАР-ын үндсэн мэдээллийн сайт /www.ramsar.org/ дээрх Монгол улсаас бүртгэлтэй 11 газрын зарим статистик тоо мэдээлэл нь зөрүүтэй байсныг судлаачдын багийн цуглуулсан тайланд үндэслэн дээрх 11 газраас 5 газрын мэдээллийн санг шинэчлэх саналыг загварын дагуу боловсруулж бүртгүүлэх хүсэлтээ албан ёсоор Щвейцарь улсын Глант хотноо орших Рамсарын төвд хүргүүлсэн.

4. Хүн ба шим мандал /МАВ/-ын хөтөлбөрт нэгдсэн газрын хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд:

ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын Мадридын 10 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн дагуу цөм бүс нутаг /core zone/, шилжилтийн бүс нутаг /transition zone/, орчны бүс нутаг /buffer zone/хэмээн 3 ангилан баталгаажуулах шаардлагатай болсон тул Монгол улсаас ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын хөтөлбөрт бүртэгдсэн 6 газраас 5 газрын дотоод бүсчлэлийг зөвлөмжийн дагуу шинэчлэн боловсруулан Сайдын тушаалаар баталгаажуулан гаргуулахаар бэлтгээд байна. Мөн Хүн ба шим мандлын нөөц газарт бүртгэлтэй 6 газраас 3 нь Герман, Монголын хамтын ажиллагааны хүрээнд KFW банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг нэмэгдүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах дэд төсөл хөтөлбөрт хамрагдсан бөгөөд төслийн хүрээнд хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.

ТХГН-ийн нийтлэг өнгө төрх, загварыг боловсрууллаа

Улсын тусгай хамгаалалттай газруудын нэгдсэн “өнгө, төрх” нэгдсэн загвар төслийн гол элемент болох бэлэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10/2935 албан тоотоор оюуны өмчид бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 40-2017-0020721 дугаараар бүртгүүллээ.

Улсын тусгай хамгаалалттай газруудын нэгдсэн “Өнгө, төрх” загвар төслийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10/3069 албан тоотоор хамгаалалтын захиргаадад хүргүүлж, уг загварын дагуу тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар хийлгэхээр чиглэл өгч хүргүүлэн ажиллаж байна.

Цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлууд

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас дараахь бодлогыг удирдтгал болгон нэн тэргүүнд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Үүнд:

  1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж батлуулах.

  2. ТХГН-ийн Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн, хөтөлбөрийн III үе шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулах.

  3. Байгалийн унаган төрхийг хадгалсан, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад хамруулах.

  4. ТХГН-уудын хооронд зэрлэг ан амьтад нүүдэллэх, шилжих эко коридор бүс нутаг байгуулах эрх зүйн орчныг сайжруулах.

  5. Хил дамнасан ТХГН-ийн хамтын ажиллагаа болоод Эгч дүүс паркийг нэмэгдүүлж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх;

  6. ТХГН-ын хамгаалалтыг төр дангаараа хариуцаж байсныг өөрчилж, нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоотойгоор хамгаалах шинэ менежментийг нэвтрүүлэх.

  7. ТХГ-ын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх зорилгоор байгалийн нөөцийн ашиглалтаас орох орлого, төлбөр хураамжийн тодорхой хувийг байгаль орчны төлөв байдлыг хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх