ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА З.МЭНДСАЙХАН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгч, санхүүжилтийн боломжийн талаар ярилцав. Мөн “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэлийн ажил, “Тавантолгой” ХК, “Эрдэнэбүрэн” цахилгаан станцын төслийн явцын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүжилтээр эрчим хүчний салбарт 50 орчим төсөл арга хэмжээнд зориулан 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаас гадна Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий болон Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, Хөрөнгө оруулалт, бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэгмид, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын менежер Ш.Чулуунбаатар, Хөрөнгийн удирдлагын менежер Ш.Түмэнбаяр нар тус тус оролцов. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх