А.Томас лигийн хамгийн шилдэг түүхтэй багт ирлээ


NBA-ийн энэ улирлын дундуурх солилцоо наймааны цонх өнөөдөр хаагдана. Үүнээс өмнө томоохон наймаанууд хийгдлээ. Тухайлбал “Клевлэнд Кавалейрс” холбон тоглогч А.Томасыг “Лос Анжелес Лэйкерс”-т өгсөн байна.

Морин цэргүүд аварга авах багуудын тоонд орж байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байгаа учир зарим тоглогчдоо явуулахаар шийджээ. А.Томас өөрийн замналдаа өвөрмөц амжилт үзүүлж, “Бостон Селтикс”-ийн хамтаар шилдгүүдийн тулаанд гайхалтай тоглолт үзүүлж байсан. Тэрээр 1989 оны хоёрдугаар сарын 7-нд Вашингтон мужийн Такома хотод төрсөн. 2011 оны драфтын хоёрдугаар тойргийн 60 дахь сонголтоор “Сакраменто Кингз” багт ирсэн. “Ноёд”-ын бүрэлдэхүүнд гурван улирал тоглоод “Финикс Санс”, “Бостон Селтикс”, “Клевлэнд Кавалейрс” багуудад тоглож байгаад ийнхүү Калифорни мужийн багт ирлээ.

А.Томас хоёрдугаар бүсийн 60 дахь сонголт буюу NBA-д хамгийн сүүлийн байраар орж ирээд Бүх оддын тоглолтын хоёр удаа нэрлэгдсэн цор ганц сагсан бөмбөгч. 2016, 2017 оны Бүх оддын тоглолтын гишүүн, бүх NBA-ийн хоёрдугаар багт 2017 онд нэрлэгдсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх