БАЯРТУЛГА: "НАДААС ӨӨР ЭЭЖИЙГ МИНЬ АСРАХ ХҮН БАЙХГҮЙ. БИ Л ЭЭЖИЙГЭЭ ХАРЖ ХАНДАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ"


Монгол улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болон тэдгээр хүүхдүүдийн эрүүл орчинд өсөх, суралцах эрх зөрчигдөж байгаа асуудал нийгмийн анхаарлын төвд байдаг нь нууц биш.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал байдаг. Судалгаануудаас харахад хө­дөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуй болон барилгын салбартай холбогддог. Гэвч хуулинд “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байр”-ны жаг­саалтад цаг агаар муудсан үед мал хариулахаас эхлээд гуйлга гуйх хүртэл багтсан байдаг юм. Түүнээс гадна хүүхдүүд гэрийнхээ бизнест цалин хөлсгүй оролцох ч орно. Ар гэрийнх нь амьдралын боломж тааруу хүүхдүүд ихэвчлэн хүнд нөхцөлд ажилладаг нь нэгэнтээ нотлогдсон зүйл. Тэд зах дээр тэрэг түрж, бохь, ундаа, машины үнэртүүлэгч зарж, барилга дээр туслах ажилчин хийж мөнгө олдог. Зарим нь хүйтэн цемент дээр сууж гуйлга гуйх нь ч бий. Хүүхдийн хөдөлмөрийг тодорхойлох нь маш түвэгтэй. Энэ нь тэдний хүүхэд нас, хөгжих боломж, хүний эрхэм чанарыг үгүйсгэж, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийн хөдөлмөр нь:

 • Оюун ухаан, бие махбодь, нийгмийн болон ёс суртахууны хувьд аюултай;

• Хүүхдийн суралцах боломжийг хязгаарлаж, улмаар сургуулиа орхиход хүргэдэг учраас хүүхдийн сурч боловсроход саад болох; эсвэл

 • Хүнд хэцүү ажлыг удаан хугацаагаар сургуульд суралцахтай хослуулах шаардлагатай тулгардаг.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг гэмт хэрэгт тооцох нь Монгол Улсын Эрүүгийн хууль (2015) 2016 оны 9 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт заасан ажлыг хийлгэхээр хүүхдэд хүч хэрэглэсэн этгээдийг торгох, 1 жил хүртэлх хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлах (гэрийн хорио буюу олон улсад зорчихыг хориглох) мөн 1 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Хүүхдээр гуйлга гуйлгах, биеийг нь үнэлүүлэх, хүүхдийг садар самуунд хүчээр оролцуулах, садар самуун агуулгатай зүйлийг бэлтгэх, худалдах, түгээх болон хадгалахад ашигласан тохиолдолд мөн 16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ. 13 дугаар зүйлд заасанчлан албадан хөдөлмөр эрхлүүлэх нь торгууль ноогдуулах буюу 8 жил хүртэлх хорих ялаар ял шийтгүүлнэ гэж засан байдаг. Гэвч энэ хууль нийгэмд хэр хэрэгжиж байна вэ? Ээж аавынхаа төлөө бяцхан биендээ баймгүй ачааг үүрч яваа хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ? Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх бус тэдний ирээдүйд анхаарах цаг иржээ. Хүүхэд Монголын ирээдүй гэдгийг санаж эх орныхоо ирээдүйд анхаарах цаг ирсэн мэт. Бид мэдсээр байж чимээгүй өнгөрдөг, хараад өрөвддөг байж юу ч хийдэггүй зангаа хаях болжээ. Үүнтэй холбоотой нэгэн хүүгийн хөрөг нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх