Английн лигт “Манчестер Сити” тэргүүлж байна


Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 2017-2018 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 27-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Манчестер Сити”-“Лейстер Сити” 5:1, “Вест Хэм”-“Уатфорд” 2:0, “Суонси Сити”-“Барнли” 1:0, “Эвертон”-“Кристал Палас” 3:1, “Тоттенхэм Хотспур”-“Арсенал”-ыг 1:0-ээр хожиж, “Сток Сити”-“Биртон Альбион” 1:1-ээр тэнцсэн.

Харин урд шөнө “Ливерпуль”-“Саутхэмптон” 2:0, “Хиддерсфильд Таун”-“Боурнемоунт” 4:1, “Ньюкасл Юнайтед”-“Манчестер Юнайтед”-ыг 1:0-ээр хожлоо. Мөн өнөө шөнө 27-р тойргийн сүүлийн тоглолт “Челси”-“Вест Бромвич Альион” багуудын хооронд болно.

Одоогийн байдлаар “Ман.Сити” 72, “Ман.Юнайтед” 56, “Ливерпуль” 54, “Тоттенхэм Хотспур” 52, “Челси” 50, “Арсенал” 45 оноотой лигийг тэргүүлж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх