ӨРХ ТОЛГОЙЛСОН ДӨРВӨН ХҮҮХЭДТЭЙ ААВ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЭ БОЛЛОО


Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэгт оюутнууд жил бүр бичил төсөл хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд эдгээр оюутнууд 10 багт хуваагдан нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл “Төсөөллийн Ертөнц” төслийн баг MESMERISM-ийн залуустай  хамтран “Ойлгоогүй Ойлголт” сэдвийн дор харааны бэрхшээлтэй хүүхдийн улсын тусгай 116-р сургуулийн тэргүүний сурагчидад илтгэх урлагийн сургалт явуулсан. Зочин илтгэгчдээр ХНХЯ мэргэжилтэн Б.Болороо, Авьяаслаг Монголчууд шоуны оролцогч А.Сайханцэцэг, Mesmerism-ийг үүсгэн байгуулагч Д.Ганцогт,  нар оролцсон байна. 

Энэхүү итгэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх үзэл бодол, дотоод мэдрэмж, нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлэн бусдад өөрсдийн дуу хоолойг хүргэх, эерэг бүтээлч хандлагыг бий болгох зорилготой болохыг ойлуулсан арга хэмжээг болж өндөрлөлөө. Мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энгийн иргэдтэй адилхан бүгд л нийгмийн амьдралд оролцдог, заримдаа энгийн хүмүүсээс ч илүү сэтгэж чаддаг юм, Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдүүлэх бус харин тэднийг зөвөөр ойлгуулахыг зорьжээ. 

Уг арга хэмжээнд ирсэн 300 гаруй хүний тасалбарын мөнгөөр МУЗН-ийн тодорхойлж өгсөн  БЗД-ын 17-р хорооны иргэн 4 хүүхэдтэй өрх толгойлсон Т.Төмөрсүх гэх иргэнд дөрвөн ханатай өргөө цагаан гэр барьж өгсөн байна. Мөн Т.Төмөрсүхийн 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй юм. Тэд тусгай 25-р сургуульд суралцдаг, өөрөө ямар нэгэн хорт муу зуршилгүй амьдралын төлөө зүтгэж явааг нь урамшуулан амьдрах урам зориг, итгэл үнэмшил бэлэглэсэн юм. Тэдний анхны сайн дурын ажлыг  "Монре даатгал" ХХК мөн MESMERISM -н залуус дэмжин ажилласан байна.

Төсөөллийн Ертөнц төсөл-н зураг.

Төсөөллийн Ертөнц төсөл-н зураг.

Төсөөллийн Ертөнц төсөл-н зураг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх