Хаврын чуулганаа өндөрлүүлсэн гишүүдийн “хайраа илчлэх” аян өрнөсөөр...


Өнгөрсөн тав дахь өдөр хаврын чуулганаа өндөрлүүлсэн эрхэм УИХ-ын гишүүд маань хаа сайгүй л хүмүүст бэлэг сэлт, боов, гурил тарааж яваа сурагтай. Нийслэлээс сонгогдсон хэд нь нүүрс, мод, гурил, боов, аяга шаазан тарааж байгаа бол орон нутгаас сонгогдсон хэд нь аль хэдийнээ яваад оччихсон одон медаль, түмпэн, шанагаар Сар шинийн бэлэг барьж байгаа харагдах... Орчин үед ч тэгээд онлайн сүлжээ хөгжөөд манай хэд минут тутамд л аян замдаа аяга цай уусан аа хүртэл цахим хуудсаараа тараачих юм даа хөөрхий. Зарим нь тэгээд олны элэг доог болж, харин гайгүй менежмент, “пиар”-ын  туршлагатай нь “кок” авчихаад байгаа. За юутай ч зарим нэгэн түшээдийнхээ “хайраа илчлэх” аяны “богц”-ноос нь хуваалцъя...

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Гурилаа үнэгүй авцгаа, намайг дахиад сонгоцгоо...” гэх утгатай л зүйл ярьж, шуудай гурилуудыг ёстой л машин машинаар нь тарааж яваа гэнэ шүү.

Хонгор нутгийн гурав дөрөө харшуулан ханьсаад л хэдэн сайн малчдынхаа шагналыг өгч аймгийн төв дээрээ ч арга хэмжээ зохиогоод амжжээ. Мэдээж ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд гэдгээрээ нөгөө хоёроо Г.Занданшатар ахалж яваа гэнэ.

Л.Элдэв-Очир гишүүн календарь, аяга, хадаг, хэвийн боов тэргүүтэй тарааж яваа бол харин М.Билэгт гишүүн экс гишүүн Д.Ганбат шиг “бидон” тарааж чадаагүй ч данхийг бол зуу, зуугаар нь бэлэглэсэн гэнэ.

Л.Энх-Амгалан гишүүн хэдийнээ Хөвсгөлийг зорьж сум, багуудаар хурал хийж яваа бөгөөд хурдан морь бэлэгэнд аваад ихэд олз, омогтой, “башийж” яваа бололтой.

Их хурлын дарга М.Энхболд халуун сав, календарь хоёр л хүмүүст өгсөн нь “харамч”-аараа дуулахад хүрсэн гэнэ.

Харин Б.Саранчимэг гишүүн баян дүүтэй гэсэндээ бүтэн заалыг дүүргэсэн ахмадуудад боодол, боодлоор нь бэлэг өгсөн гэнэ дээ.

УИХ-ын Гишүүн Даваагийн Ганболд Чингэлтэй дүүргийнхээ ахмадуудад “Зургийн дэвтэр, баллуур, тоглоом, мини шоколад, чихэр, чацаргана, нэрийн хуудас” зэргийг багтаасан багцаар бэлэг барьжээ. Ийн бэлэг өгч байгаа нь сайхан ч эгээтээ л жаахан хүүхдэд өгөх гэж байгаад андуурч гэж бодохоор санагдсаныг нуух юун...

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ удаад сайдын бус УИХ-ын гишүүний хувиар Сэлэнгэ нутагтаа саатаж, ахмадуудаа баярлуулж явна.

ХХАААҮ-ийн сайд Б.Батзоригийн Сар шинийн бэлэг нэг иймэрхүү...

Харин хурал тасалдгаараа алдартай Б.Наранхүү гишүүн 02 сарын 10-11 ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 70-аас дээш настай нийт 523 ахмадуудад сар шинийн гарын бэлэг болох цаг тооны бичиг, дээлийн торго, 50 кг гурил, 25 кг будааг гардуулжээ. Аргагүй л нүнжигтэй хүн дээ цаадах чинь. Ямартаа л нутгийнхаа ойгоор  "Yamaha" мотоцикл, ланд 200 машин хэд хэдийг өгч байх вэ дээ. 

Энэ мэтээр эрхэм төрийн түшээдийн “хайраа илчлэх” аян өрнөсөөр л...

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2018 02 сар 12

Naranhuu gishuund bayarlalaa Hugschuul maani bayarlaj bna lee hen ingej ogch chadaj baigaa um be dee

zochin 2018 02 сар 12

Naad Naranhuu chin aimgiin tuvd 583 busad sumdiin ahmad geed 2000 hund torgo calendar 50kg guril 20 kg budaa ogson bna lee umtai hun saihan um bas ogch ch chadah umdaa

хэхэ 2018 02 сар 12

хаалга тогшоод хайр зарладаг нь эхэллээ,үнсэх гээд дайраад байна гээч хэхэ