ХАМТРАГЧ ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛНЭ

Дэлхий Admin Галаа 2018 02 сар 12 1757

Өнөөдөр цахим ертөнцөд дайсны суман дундуур шархадсан нөхрөө үүрээд гүйж байгаа цэргийн бичлэг олны анхаарлыг татлаа. Энэ бол Йемен улсад Саудын Арабын арми Хуситуудын эсрэг байлдаж байгаа дайн юм. Буудалцааны үеэр Хуситын дайчин шархадсан нөхрөө үүрээд Саудын Арабын цэргүүдийн суман дундуур зугтаж амьд гарч чадсан билээ. “Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэж Монголчуудын зүйр цэцэн үг байдаг. Харин энэ дайчин хамтран зүтгэгч нь шархадсан ч гэсэн дайны талбарт хаяалгүй үүрээд өөрийнхөө амийг ч үл хайрлан хамтдаа зугтаж чадсан баатарлаг үйлс бүтээсэн нь цахим ертөнцөд олон хүний талархлыг хүлээгээд байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 02 сар 27

УИХ-ын гишүүдэд оффшоруудад үзүүлье

зочин 2018 02 сар 19

аллах акбар

Зочин 2018 02 сар 19

аллах