Н.ЖАВЗМАА: Би хүүгийнхээ асуудлаар эрх баригчдад 90 удаа захидал бичсэн


Төрийн тэргүүний хөдөө орон нутагт хийх уулзалт үргэлжилж байгаа билээ. Ерөнхийлөгчийг Орхон Аймгийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр С.Зориг агсны хөнөөсөн хэргээр 25 жилийн ял сонссон Б.Содномдаржаагийн ээж Н.Жавзмаа үг хэлсэн нь олны анхаарлыг багагүй татсан юм. Мэдээж жирийн иргэн хүнд Төрийн тэргүүнд тэр болгон санал хүсэлтээ илэрхийлэх боломж олддоггүй. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч нутагт нь уулзалт хийж яваа нь түүнд үгээ хэлэх цор ганц боломж байж мэдэх. Орхон аймгийн “Урт булаг” багийн иргэн тэрбээр Төрийн тэргүүнд хандан ийн хэлсэн юм.

“Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байна. Би танаас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захидал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайн тунгааж үзнэ үү” гэсэн юм. Үнэхээр ч С.Зориг агсны хэргээр  24-25 жилийн ял Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг үнэхээр тийм хэрэг хийсэн эсэхэд олон хүн эргэлзэж байгаа. Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар энэ асуудалд чухам хэрхэн хандах нь тун сонин...

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 02 сар 13

TV-eer hergiin notolgoo garsan. Iim aimshgiin hvvhed osgoj humuujuulsendee harin ch ene awgai ard tumen, tor zasgaas uuchlal guih heregtei. Zorigiig baihgui bolsonoos hoish mongol ulsiin hogjil iluu udaashirsan baih shuu. Ichij amidrah heregtei, yuuniih ni hils hereg bhawdee. Zvgeer l duugui baij bw