“АВАРГУУДЫН ЛИГ” ЭРГЭН ИРЛЭЭ


Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хасагдах шатны тоглолтууд болох гэж байна. Шөвгийн 16-д Английн “Ман.Сити”, “Ман.Юнайтед”, “Челси”, “Ливерпуль”, “Тоттенхэм Хотспур”, Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Севийля”, Италийн “Рома”, “Ювентус”, Швейцарийн “Базель”, Португалын “Порту”, Францын “ПСЖ”, Украйны “Шахтёр Донецк”, Германы “Бавари Мюнхен”, Туркийн “Бешикташ” багууд үлдсэн.

Хасагдах шатны эхний тоглолтууд энэ сарын 13, 14, 20, 21, хариу тоглолт ирэх сарын 6, 7, 13, 14 болно. Өнөө шөнө Английн “Тоттенхэм Хотспур”-Италийн “Ювентус”, Английн “Манчестер Сити”-Швейцарийн “Базель”, маргааш шөнө Английн “Ливерпуль”-Португалын “Порту”, Испанийн “Реал Мадрид”-Францын “ПСЖ” багууд тоглох юм.

Хэсгийн шатанд өрсөлдсөн Английн таван баг бүгдээрээ шөвгийн 16-д шалгарсан. Мөн Францын “ПСЖ” 25, Английн “Ливерпуль” 23 гоолыг хэсгийн 6 тоглолтонд оруулсан нь энэ тэмцээний дээд амжилт болов.

Мэргэн буучдын жагсаалтыг “Реал Мадрид”-ын Португал тоглогч К.Роналду 9 гоолтой тэргүүлж, “Тоттенхэм Хотспур”-ын Х.Кэйн, “Севийля”-гийн В.Бен Яаддер, “Ливерпуль”-ийн Р.Ферминьо, “ПСЖ”-ийн Э.Кавани, Неймар гэсэн таван тоглогч 6 гоолтой удаалж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх