УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС 26 НЬ Л ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ӨГЧЭЭ


Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Тэгвэл төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлыг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа нөгөөдөр дуусна. Гэтэл улсын хэмжээнд мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц 86 хувьтай байгааг Авлигатай газраас мэдээлж байна. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын идэвхи сул байгааг албаныхан хэлээд байгаа юм. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүнээс ердөө 26 нь л мэдүүлгээ өгчээ. Тиймээс хуулийн хугацаа дуусахад хоёрхон хоног дутуу байгааг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх