Э.ЭРДЭНЭЖАМЪЯН ЖАРГАЛЫН НАЙМАН ХОТЫН НЭГИЙГ УДИРДАНА


МАХН саяхан хоёрдугаар их хурлаа хийсэн. Энэ үеэр БНМУ-ын дээд үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн юм. Мөн намын даргаар Н.Энхбаяр дахин сонгогдож, дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаа Б.Тулга нар ажиллахаар болсон.

Харин өмнө нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян ажлаа өгсөн бөгөөд 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухай хэлэхдээ -Би хувийн амбицаа 2020 онд Хотын дарга болно гэж харж байгаа. МАХН-ын асар том зорилго бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан том шийдэл болох  жаргалын найман хотыг байгуулах юм. Найман хотдоо үйлдвэр, ажлын байр бий болгосноор Монгол Улс цоо шинээр хөгжинө. Тиймээс энэ том бүтээн байгуулалтад залуучууд хүрч ирээд хамт ажиллаасай. Үр хойчдоо үлдээх юм хийе, бүтээе гэсэн залуучууд манай намд ороод ир. Ажлын хэсэг болоод хамтдаа жаргалын найман хотыг байгуулья. Утаагүй, ажлын байртай, зах зээлийг тэлсэн шинэ хот байгуулья. Миний хувьд жаргалын найман хотынхоо аль нэгийнх нь дарга болно гэж бодож байгаа. Тиймээс хотын  асуудал, тулгарч байгаа бэрхшээлийг нь судалъя. Үнэхээр барилга, аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа, шинэ технологийн үйлдвэр нээе гэж бодож байгаа залуус туршлагатай, туршлагагүйгээс үл хамааран МАХН-тай гар нийлж мөрөөдлөө бодит ажил болгох үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна гэсэн юм.

МАХН-ын санаачилсан БНМУ-ын дээд үндсэн хуулинд Бүгд найрамдах Монгол улсын бүрэн эрхт байдал, Хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг баталгаа, төрийн байгуулал, засаг захиргааны нэгж, түүний удирдлага зэрэг томоохон бүлгүүдэд хуваагдаж, иргэдийн эрхийг дээдэлсэн заалтуудыг оруулсан юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 02 сар 13

Баянсэлэнгэ дахин сайд болж Монголыг дампууруулахгүй гэдэгт найдъя