Д.БАЙГАЛМАА АХЛАГЧТАЙ БАГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАВ

Эрүүл мэнд Admin Галаа 2018 02 сар 13 1102

Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдалд хяналт хийх Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн, Д.Байгалмаа, Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунтуяа, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг нар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулатори болон хүлээн авах тасгийн үйл ажиллагаа, хүлээгдэл, хэвтүүлэн эмчлэх тасгийн үйл ажиллагаа, орны ачаалал, хүүхдээ сахиж байгаа асран хамгаалагчийн сэтгэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагаатай танилцах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бямба гаригт  ажиллаа.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар 2018 оны 02 дугаар сарын 09-ны мэдээгээр 57 хүүхэд үзүүлж, 26 хүүхдийг хэвтүүлж, 36 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Мөн 10-ны 15 цагийн байдлаар хүлээн авах тасгаар 31 хүүхэд үзүүлж, 6 хүүхэд хэвтүүлж, 25 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан, хүлээн авах тасгийн үйл ажиллагаа ачаалалгүй буюу үйлчлүүлэгч хүлээгдэлгүй эмчид үзүүлж байгаа бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хангалттай, хэвтэн эмчлүүлэх тасагт сул орны нөөцтэй байгаа талаар хүлээн авахын эмч н.Оюун-Од мэдээлэл өглөө.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нартай санал солилцон эмчилгээ үйлчилгээний талаар сэтгэгдэл өндөр байлаа. Тус эмнэлэг нь томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсантай холбогдуулан нэмэлтээр дэлгэсэн орыг татан буулгаж  ачаалал ихдэх нөхцөлд  нэмэлтээр дуудах эмч, мэргэжилтэн болон зохицуулалтын арга хэмжээг авахад бэлэн байгаа талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх