“ТӨВ УРГАЦ” ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧӨӨ ХОЖЛОО


Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн дээд лигийн тэмцээн эхлээд удаагүй байна. 2018 оны дээд лигт “Хасын Хүлгүүд”, “Этүгэн Ирвэсүүд”, “Алдар Танан Гарьд”, “Хан-Уул Хангарьд”, “ШУТИС Шаркс”, “Төв Ургац” багууд оролцож байгаа юм.

Өчигдөр лигийн таван удаагийн аварга “Хасын Хүлгүүд”-“Төв Ургац” багуудын тоглолт болсон. Уг тоглолтонд дөрвөн үеийн турш “Төв Ургац” тэргүүлсээр 100:79-өөр улирлын ээлжит ялалтаа байгуулав.

“Хасын Хүлгүүд”-ээс Т.Санчир 28 оноо, 7 самбар, 7 оновчтой дамжуулалт, М.Отгонмөнх 13 оноо, 5 самбар, Б.Эрхэс 13 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 9 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн.

Харин “Төв Ургац”-аас З.Доржсүрэн 31 оноо, 5 самбар, 7 оновчтой дамжуулалт, Д.Мөнхтөр 21 оноо, 8 оновчтой дамжуулалт, Ц.Ганболд 20 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт, Б.Дорждамба 14 оноо, 8 самбар, Б.Билгүүн 10 оноо авснаар багт хүчтэй өрсөлдөгчөө хожлоо.

Мөн “Алдар Танан Гарьд”-“ШУТИС Шаркс” багийг 88:78-аар ялсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх