Б.ХУРЦ ХУУЛИЙН ӨМНӨ СӨХРӨХ ҮҮ...


Оны өмнө орон даяар шуугиан тариад амжсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлаад эхэлжээ. Тодруулбал Тагнуулын экс даргыг эрэн сурвалжлах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхээс гаргасан байна. Солонгост амьдарч байгаа гэх түүний араас ийн нэхэн хөөх болсон шалтгаан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэлт гэнэ. Бүр тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байгаа юм.

Н.Алтанхуяг нь эрэн сурвалжлах болсон үндэслэлээ “ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээллийг тараасан тул энэ үйлдэлдээ уучлалт гуйж нэр төр сэргээж өгөхийг  хүсч, шүүхэд өгчээ. Гэвч шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан аж. Ингэснээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж эхэлж байна.  Б.Хурц нь АСЕМ чуулганы үеэр баригдсан тансаг зэрэглэлийн хороолол болох “АСЕМ вилла” хотхонд амьдардаг гэсэн мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар, УИХ-ын гишүүн Лу.Болд мөн Б.Хурцад гүтгүүлсэн гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан бөгөөд ингэхдээ АСЕМ дахь гэрийн хаягаар нь нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авсан гэв. Ийн экс Ерөнхий сайдад “зануулан” эрэн сурвалжлагдах болсон Б.Хурц хуулийн өмнө сөхрөн баригдах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

НЯМКА 2018 02 сар 14

СӨХРӨХГҮЙ ЭЭЭЭЭЭ....... МӨЛХӨНӨ.........ТАМД ЗАЛРАНА АААААААА