“Хьюстон Рокетс” 9 тоглолт дараалан хожлоо


NBA-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Торонто Рэпторс”-“Майами Хит” 115:112, “Милуоки Бакс”-“Атланта Хаукс” 97:92, “Хьюстон Рокетс”-“Миннесота Тимбер Уолвес” 126:108, “Клевлэнд Кавалейрс”-“Оклахома Сити Тандер” 120:112, “Сакраменто Кингз”-“Даллас Маверикс” 114:109, “Денвер Нагеттс”-“Сан Антонио Сперс”-ийг 117:109-өөр тус тус хожсон юм.

Эдгээрээс “Хьюстон Рокетс”-“Миннесота Тимбер Уолвес”-ийн тоглолт олны анхаарлыг татлаа. Энэ улиралд үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авах магадлалтай байгаа Ж.Харден багаа тэргүүлэн 34 оноо, 13 оновчтой дамжуулалт, 6 самбар, Р.Андерсон 21 оноо, К.Капела 14 оноо, 12 самбар, К.Пол 13 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт, Э.Гордан 13 оноо авчээ.

Харин Миннесотагаас К.Энтони Таунс 35 оноо, 12 самбар, Ж.Тиг 25 оноо, 5 самбар, 8 оновчтой дамжуулалт, Ж.Батлер 15 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт, Т.Гибсон 12 оноо, 5 самбар, Ж.Кроуфорд 11 оноо авсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй.

Техас мужийн “Хьюстон Рокетс” баг сүүлийн 9 тоглолт дараалан хожиж, бүсийнхээ хоёрт бичигдэж эхэлсэн. Харин плей-оффын байрлалд “Голден Стэйт Уорерз”, “Сан Антонио Сперс”, “Миннесота Тимбер Уолвез”, “Оклахома Сити Тандер”, “Денвер Нагеттс”, “Портлэнд Блэзерс”, “Нью Орленс Пеликанс” багууд бичигдэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх