САР ШИНИЙН БАЯРААР 1000 ХОРИГДОЛ ТҮР ХУГАЦААНД СУЛЛАГДАВ


Монголчууд Сар шинийн баярыг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг шиг өмнөд хөрш ч мөн л өргөн дэлгэр цагаалдаг уламжлалтай. Тэгвэл маргааш болох  цагаан сарын баярыг тохиолдуулан өмнөд хөрш нийт 300 шоронгоос ойролцоогоор 1300 хоригдлыг түр хугацаанд суллаад байгаа гэнэ. Тодруулбал “Хятадын баяр наадмын амралтын өдрүүдийг шинэчлэн сэргээх асуудал эрхэлсэн газрын санаачлагаар уг ажиллагааг явуулж байна” гэж БНХАУ-ын Хууль зүйн яам мэдээлсэн байна. Олон жил баяр угтан ийн ял эдэлж буй хүмүүсээс түр чөлөөлөн баярлуулдаг өмнөд хөршийнхөн сүүлийн жилүүдэд энэ үйл ажиллагааг туйлын эрсдэлтэй, түгшүүртэй гэж үзэн зогсоогоод байсан юм. Харин энэ жил олон ард иргэдийн хүсэлтээр өндөр хяналтан дор хоригдлуудыг түр суллах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх