Гурван настай хүүхэд угаалгын машинд гацсан байжээ


Цагаан сарын баярын үеэр айл өрх болгон шахам л гэр орондоо их цэвэрлэгээ өрнүүлдэг ёстой л бужигнасан үе байдаг. Энэ үеэр бага насны хүүхдэдээ тавих анхаарал сулардаг бөгөөд багагүй ноцтой асуудлууд гардаг. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 14-нд Баянгол дүүргийн 7 дугаар хороонд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байнаДуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргасан байна. Мөн энэ мэт нийслэл, орон нутагт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан 66 дуудлага ирж, Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, зургаан хүний амийг аварч, хамгаалжээ.  Тиймээс ОБЕГ-аас бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй аюулаас өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх