ИХ ДУУЛГААС 66-КГ-ЫН ЖИНД Б.ЭРХЭМБАЯР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф” их дуулга тэмцээн өчигдөр эхлээд байна. Тус тэмцээнд 71 орны 500 гаруй жүдочид хүч үзэх юм. Манай улсаас нийт 19 бөх зодоглож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жинд өрсөлдөөн өрнөснөөс 66 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж байгаа Б.Эрхэмбаярдаа халуун баяр хүргэе.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх