“Хэвлийн диализ эмчилгээний халдвар болон хүндрэлийн менежмент” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдлаа

Эрүүл мэнд Admin Галаа 2018 02 сар 27 502

“Хэвлийн диализ эмчилгээний халдвар болон хүндрэлийн  менежмент” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдлаа. Сургалтыг УНТЭ-ийн Бөөрний төв, Их шүүдэргэнэ компанитай хамтран зохион байгуулав. Сургалтанд Хэвлийн диализ эмчилгээ хийгдэж байгаа эмнэлгүүд болон орон нутгийн эмнэлгүүдийн нийт 100 мэргэжилтэн хамрагдсан.

Сургалтын сэдэвүүд:

Хэвлийн диализ, Хэвлийн диализийн гуурс тавьсны дараа хэвлийн гуурс битүүрч бөглөрөх хүндрэл, шиидвэрлэх арга Д. Хурцбаяр Анагаах ухааны магистр УНТЭ

Хэвлийн гуурс болон үүдэн хэсгийн халдвар, тохиолдол  С.Байгалмаа Анагаах ухааны доктор УХТЭ

Хэвлийн гялтантас түүний тохиолдол Л.Од-Эрдэнэ Анагаах ухааны доктор УНТЭ

Хэвлийн уусмал сонгох, өөрийн эмнэлгийн өнөөгийн байдал Г.Сарангэрэл Анагаах ухааны магистр УГТЭ

Сэлэнгэ аймагт хэвлийн диализ эмчилгээ нэвтэрсэн нь/ өнөөгийн байдал, тохиолдол   Д.Цацрал Анагаах ухааны магистр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг

Дархан-Уул аймагт хэвлийн диализ эмчилгээ нэвтэрсэн нь /өнөөгийн байдал, тохиолдол Б.Болормаа Ананаах ухааны магистр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг

Хэвлийн диализийн сувилагчийн үүрэг хариуцлага  Ц.Болорцэцэг Сувилахуйн ахлах зэрэг УНТЭ

Бөөрний өвчлөлийн үед ангиотензин рецептор хориглогчыг хэрэглэх нь    П.Буяндэлгэр Хөнгөвчлөх, мэс заслын эмч Анагаах ухааны магисрант

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх