Богино хугацааны захиалгат сургалтыг зохион байгуулж байна

Боловсрол Admin Галаа 2018 03 сар 02 469

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус албаны болон харьяа байгуулагуудын албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Удирдлагын академитай хамтран “Удирдах арга барил”, “Байгууллагын хөгжил, харилцааны ур чадвар” сэдэвт богино хугацааны 16 цагийн сертификат олгох захиалгат сургалтыг 60 албан хаагчид энэ сарын 1-29-ий хооронд зохион байгуулагдаж байна.

Сургалтыг нээж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Удирдах арга барил, байгууллагын хөгжил, харилцааны ур чадвар зэрэг нь төрийн албан хаагчдад зайлшгүй хэрэгцээтэй шаардлагатай сургалтыг хамтран зохион байгуулж байгаа Удирдлагын академийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлээд байгууллага дээр нь, ажлаас тань хөндийрүүлэлгүйгээр ажлын байран дээрээ мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангаж байгаагаараа анхдагч өвөрмөц сургалт болж байна” хэмээн онцолсон юм. Тус сургалтын үр дүнд ажлын төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, хамт олныг манлайлах, стратегийн удирдлага, хяналт-шинжилгээ, манлайлах, ажлын гүйцэтгэлийг сайжруулах зэрэг 10 гаруй сэдвээр мэдлэг чадвар эзэмшинэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх