Д.Сумъяа дэлхийн чансааг тэргүүлж байна


Өнгөрсөн жилийн турш дэлхийн эмэгтэй жүдочдийг манлайлсан олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа энэ удаагийн шинэ чансааг дахин тэргүүллээ. Тодруулбал “Дюссельдорф Их Дуулга-2018” тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос гаргасан эмэгтэй жүдочдын шинэ чансааг Д.Сумъяа жин харгалзахгүйгээр тэргүүлсэн байна.

Тэгвэл түүний жинд дөрвөн тэмцээн дараалан түрүүлээд байгаа Украины 17 настай Дарья Белодед жиндээ дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Дэлхийн шилдэг эмэгтэй жүдочдийн чансааны оноог сонирхуулбал...

48 кг-д: 
1.  М.Уранцэцэг Монгол 5970 оноо
2.  Фүнаки Ами Япон 5692
3.  Г.Отгонцэцэг Казахстан 4730
4. Дарья Белодед Украин 4450
42. Б.Хорлоо 608, 50. Э.Гэрэлмаа 422 (50 байр дэвшсэн),  183. Э.Уртнасан 10
 
52 кг-д: 
1.  Эрика Миранда Бразил 5060
2.  Бушар Амандин Франц 4495
3.  Ай Шишимэ Япон 4325
37. Ч.Аззаяа 872
45. М.Уранцэцэг 700, 50. Б.Хорлоодой 572, 53. А.Цолмон 491, 87. М.Бундмаа 205
96. Г.Ганцэцэг 160, 126. Л.Сосорбарам 86, 140. Б.Бат-Эрдэнэ 60, 160. У.Цэлмэг 36
 
57 кг-д: 1. Д.Сумьяа Монгол 6737 оноо
2.  Ёшида Цүкаса Япон 6060
3. Nekoda Smythe-Davis Их Британи 4504
14. Л.Энхрийлэн 1905, 49. Ц.Хулан 632, 102. А.Цолмон 160, 107. М.Бундмаа 148
180. Л.Нинжин 26, 191. А.Батзул 18, 196. Б.Алтанцэцэг 16
 
63 кг-д:
1.  Тина Трстеньяк Словен 5375
2.  Кларисс Агбеньену Франц 5252
3.  Таширо Микү Япон 4650
6. Б.Мөнгөнчимэг 3011
24. Б.Ганхайч 1480, 40. Ц.Цэрэннадмид 795, 105. Ц.Мөнхзаяа 120, 144. М.Даваасүрэн 57, 156. Б.Баасанжаргал 46
 
70 кг-д: 
1.  Арай Чизүрү Япон 4650 оноо
2.  Мария Портело Бразил 4311
3.  Marie-Eve Gahiй Франц 3919
56. Ц.Наранжаргал 390, 77. Б.Хулан 258, 130. М.Даваасүрэн 70, 146. Б.Хонгорзул 46, 180-д. А.Бадамгарав 16
 
78 кг-д:
1. Гуусье Стеенхуйс Голланд 5600
2. Майра Агияр Бразил 4958
3.  Натали Пауэлл Их Британи 4954
58.  П.Лхамдэгд 279, 63. Ц.Наранжаргал 260, 108. М.Ууганжаргал 60
 
+ 78 кг-д: 
1. Kim Min-jeong Өмнөд Солонгос 5420
2. Сара Асахина Япон 5150
 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх