П.ОРХОН ТИВИЙН АВАРГА БОЛЛОО


Кыргызстаны нийслэл Бишкект болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарчээ. “Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулав. 

П.Орхон Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх