МУГТ С.Содномпэлжээ Монголын бүх цаг үеийн түүхэн амжилтыг тогтоолоо


Сар шинийн босгон дээр Дэлхийн цомын аваргыг гурав дахь удаагаа хүртэн Ази тив даяар шуугиулан, эх орныхоо нэрийг дуурсгасан Паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпэлжээ дахин шуугиан тарив. Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Монголын пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. Гурав дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Э.Содномпэлжээ гавьяат 236 кг-ыг шахаж Монголын түүхэн амжилтыг тогтоосон юм. Ийн амжилтаараа тэрбээр xэвтээ шаxалтын Монгол Улсын бүx жингийн рекордыг шинэчлэн тогтоож, бүх цаг үеийн түүхэн амжилтыг үзүүлэв. Түүнчлэн бас МУГТ Э.Содномпэлжээ -105 кг-ийн жингийн ангиллын дэлхийн рекордыг 236 кг болгож шинэчилж тогтоосон юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх