Эрүүл мэндийн даатгалаараа иог, фитнест явах боломжтой боллоо


Хэдийгээр төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд төдийлэн иргэдэд таалагдаад байдаггүй ч сүүлийн үед олон түмэнд хэрэгтэй цөөнгүй шийдвэрүүдийг гаргах болжээ. Саяхан л гэхэд Эрүүл мэндийн даатгалаараа иог, фитнест явах боломжийг олгосон байна. Тодруулбал өнгөрсөн 2017 оны долдугаар сард УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа иог, фитнест хамрагдах боломжтой болж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.Тэгэхээр бид тун удахгүй ЭМД-аараа спортын клуб, фитнест явдаг болох нээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх