"Хүрээ хүүхэн" 20 жилийн дараа...


МУУГЗ, яруу найрагч Ш.Дулмаагийн шүлэг, МУУГЗ, ая зохиогч Б.Долгионы аялгуу "Хүрээ хүүхнүүд" дуу 20 жилийн дараа дахин эгшиглэжээ. Уг дууг анх зохиохдоо тухайн үеийн хүрээ хүүхнүүдийн хэв маяг донжийг тусгахыг зорьсон бөгөөд ноён Б.Долгион ээждээ зориулан бүтээсэн гэдэг. Монгол түмний зүрх сэтгэлд хоногшсон тус дууг 20 жилийн өмнө "Уруулын будаг" хамтлаг олны хүртээл болгож байсан бол энэ удаад "Замбуутив" хамтлагийн охидууд язгуур урлагийн элементүүдийг рок поптой хослуулсан дуулсан байна. Ноён Б.Долгион  "Би энэ дуугаа яг л иймэрхүү хэв маягаар дуулуулж үзэхсэн гэж хэдэн жил бодож явсан юм. Манай охидууд сэтгэлд хүртэл дуулж чадсан" хэмээн ноён сэтгэгдлээ хуваалцжээ. Та бүхэн Хүрээ хүүхнүүд дууг "Замбуутив" хамтлагийн дуулснаар сонсон уу.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх