Харумафүжийд зодуулсан А.Баасандорж хаврын башед барилдана


Өнгөрсөн намрын турш хоёр орныг дамнан шуугиулан, сүмогийн ертөнцийг донсолгосон Таканоива А.Баасандорж ямартаа ч бэлтгэлдээ оржээ. Тодруулбал нутгийн ах, Сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх асуудлаас болж зодог тайлуулах хэмжээнд хүргэсэн тэрбээр энэ сарын 11-нд эхлэх хаврын башёд зодоглохоор бэлтгэлдээ орсон байна. Ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр сарын кюүшю башё, нэгдүгээр сарын хацү башёг өнжсөн Таканоива А.Баасандоржийн гэмтэл нь бүрэн илааршиж, биеийн байдал сайжирч,сүмогийн дохёд эргэн гарах өөдрөг хүсэл тэмүүлэлтэйгээр бэлтгэлээ хийж байгаа хэдий ч түүнийг ирэх башёд оролцуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Монгол түмэн, арлын орны ард олон төдийгүй дэлхийн олон сүмод хайртай хүмүүсийн шүтэн биширдэг, хайртай бөх Ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлахад хүргэсэн дуулианаас хойш нам гүм байсан А.Баасандорж бэлтгэлдээ эргэн ирсэнээр анх удаа олны өмнө ийн харагдсан байна. 

Сүмогийн холбооны Барилдаан зохион байгуулах зөвлөл энэ баасан гарагт хуралдаж, башёгийн барилдааны хуваарийг гаргах бөгөөд Таканоиваг башёд оролцуулах эсэхийг хэлэлцэн, эцсийн шийдийг гаргах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх