“МОНГОЛ ХҮН БЭЛТГЭХЭД ЕБС-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” зөвлөгөөн болно


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар паласын Их танхимд болно. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын хурлын даргын урилгаар ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн доктор, профессор Брэнд Майер нар оролцож боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар санал бодлоо солилцох юм.

Тус аяны нь зорилго Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, зөв шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ender nastan 2018 03 сар 07

Hkural stuglaan bolj l baidag , Jinkhene baidald ene hkuuhkduud , zaluuchuudiin hkumuujil ymar aimhsigt baidald hkursniig , BOLOBSROLIIN YAM, bagsh nar, etseg ehk bukh surgan hkumuujuulegchid, suragchi , zaluuchuud