"Очир" төвийн эздийг шалгаж эхэлжээ


Арван гуравхан настай охин зочид буудлын өрөөнд бусдын гарт зэрлэгээр амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн намар гарч, олон нийтийг сэрдхийлгэсэн билээ. Түүнээс хойш талийгаач охины эаав, ээж нь хоёр, гурван удаа ярилцлага өгсөнөөс бусдаар энэ хэргийн талаар төдийлэн тодорхой мэдээлэл гараагүй юм.

Тэгвэл эл хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, талийгаач охины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна. Харин прокуророос эс зөвшөөрч, эсэргүүцсэн шийдвэрийг  өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гаргажээ. Талийгаач охины ар гэрийн зүгээс уг эсэргүүцлийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон байна. Шүүх хуралдаанаар "Очир төв"-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг буцаасан байна. Тэгхээр тун удахгүй тус аймшигт хэрэг нэг мөр шийдэгдэх бололтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх